3.1 C
Ulaanbaatar
Бямба, 6 сар 14, 2025

Nintendo Switch 2 дэлхийн рекорд эвдлээ: Хэдхэн хоногт 3.5 сая ширхэг зарагдсан шинэ шилдэг консол

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургадугаар сарын 5-нд худалдаанд гарсан Nintendo Switch 2 консол ердөө дөрвөн хоногийн дотор 3.5 сая ширхэг борлуулагдаж, тус компанийн түүхэн дэх хамгийн хурдацтай борлуулалттай төхөөрөмж болж амжилт тогтоолоо. Энэхүү амжилтыг Nintendo компанийн албан ёсны X (хуучнаар Twitter) хуудсаар дамжуулан зарласан бол “The Game Business” мэдээлснээр шинэ консолын борлуулалт өмнөх амжилтын эзэн болох 2010 оны Nintendo 3DS-ийг давж гарсан байна.

Ийнхүү өндөр амжилтад хүрсэн гол шалтгаануудын нэг нь энэ удаад хангалттай тооны төхөөрөмжийн нөөц бүрдүүлсэн явдал гэж IGN тайлбарлажээ. Өмнө нь Nintendo-ийн шинэ төхөөрөмжүүдийг худалдаанд гарсны дараахан хомсдол үүсэх нь түгээмэл үзэгдэл байв.

Харьцуулбал, 2017 онд танилцуулагдсан анхны Nintendo Switch загвар эхний сарын хугацаанд 2.74 сая ширхэг борлогдсон байдаг. Харин яг адил хугацааны хүрээнд авч үзвэл Switch 2-ын борлуулалт өмнөх загвараас даруй хоёр дахин их гарсан нь анхны хувилбарын хязгаарлагдмал нийлүүлэлттэй холбоотой байв.

Гэсэн ч “The Game Business”-ийн онцолсноор Switch 2 нь Их Британид бүх цаг үеийн хамгийн амжилттай нээлт хийсэн консолуудын тоонд ороогүй бөгөөд зөвхөн зөөврийн бус консолын хүрээнд авч үзвэл борлуулалтын хэмжээгээр PS5, PS4, Xbox Series-ээс хойш дөрөвдүгээрт, харин орлогын хэмжээгээр PS5 болон Xbox Series-ээс хойш гуравдугаарт жагсаж байна.

Nintendo Switch 2 бол компанийн хоёр дахь үеийн гибрид консол бөгөөд 2019 оноос хөгжүүлэгдэж эхэлсэн. 2025 оны зургадугаар сарын 5-нд албан ёсоор худалдаанд гарсан тус төхөөрөмж нь 7.9 инчийн LCD дэлгэцтэй (1080p нягтаршилтай), 120 Гц хүртэл сэргээгдэх чадвартай юм. Доторх техник хангамж нь Nvidia-ийн захиалгат Tegra T239 чип дээр суурилсан бөгөөд 8 цөмт ARM Cortex-A78C архитектуртай. Графикийн гүйцэтгэл нь Ampere үеийн технологиор дэмжигддэг.

Switch 2 нь 12 GB LPDDR5X RAM, 256 GB суурилуулсан багтаамжтай бөгөөд хэрэглэгч microSD Express картаар 2 TB хүртэл өргөтгөх боломжтой юм.

Тус төхөөрөмжийн энэхүү хүчирхэг гүйцэтгэл, сайжруулсан техникийн үзүүлэлт болон дэлхийн хэмжээний хэрэглэгчийн хүлээлт нь Nintendo-ийн шинэ эрин үеийг тунхаглаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here