-23.9 C
Ulaanbaatar
Лхагва, 2 сар 4, 2026

Нислэг үймүүлж онгоцны эд ангийг эвдсэн зорчигчид 5 сарын ял оноов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Истанбулын нислэг дээр согтуурсан үедээ үймээн үүсгэжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 2025 оны долоодугаар сард Туркийн Истанбул хот руу ниссэн агаарын хөлгийн зорчигч Х.Анхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харилцаж, улмаар нислэгийн үйл ажиллагаанд саад учруулан, агаарын хөлгийн эд хөрөнгийг гэмтээсэн хэрэг гарсан байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгчид түүнд холбогдох хэргийг шалгасан гэж мэдээллээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Х.Анхбаярт Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8-1 дэх хэсгийн эд хөрөнгө устгаж, гэмтээсэн, 27.4-1-т “Агаарын хөлгийн нислэгийн үед нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хэвийн үйл ажиллагааг саатуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

5 сар зорчих эрх хязгаарлаж, 17.8 сая төгрөгийн хохирол төлүүлнэ

Шүүх дээрх хоёр зүйл, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван сарын хугацаанд оршин суух дүүргийнх нь нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэсэн байна. Мөн агаарын хөлөгт учруулсан хохиролд 17.8 сая төгрөг нөхөн төлүүлэхээр болсон гэж мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу