-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр түүнийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

ЦЕГ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр,

“Хэрэг прокурорт шилжсэн тул цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалах байранд авах ажиллагааг хэрэгжүүлж болно. Прокурор яллагдагчаар татсаны дараа цагдан хорих, хилийн хориг тавих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрдэнэ” гэжээ.

Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 3.1 сая дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд үүнээс 82 мянга гаруй хэрэгт хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа аж.

2025 оноос эхлэн давтамжтай гэр бүлийн хүчирхийллийг Эрүүгийн хариуцлагад тооцох шинэ зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн дагуу ийм төрлийн хэргүүдэд хяналт, шийтгэлийг чангатгасан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here