Прокурор н.Доржсүрэнд хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж байсан “Ноорог”-ийн О.Уламсайхан хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэгтэй холбоотойгоор холбогдох этгээдэд яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэв.
Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр /2025.11.11/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд 38 настай н.Доржсүрэн О.Уламсайханыг хутгалж, хүнд гэмтэл учруулсан гэж мэдээлэгдсэн байна.
Шүүх хурал хараахан товлогдоогүй байна
Прокуророос н.Доржсүрэн гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Одоогоор уг хэргийн шүүх хурал товлогдоогүй байгаа аж.





