-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Норвег Альцхеймертэй холбоотой өөрчлөлтийг цусаар илрүүлж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд уургийн түвшин хэмжих шинэ арга нэвтэрчээ

Норвег улсад Альцхеймерийн өвчинтэй холбоотой тархины өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор цусны шинжилгээг анх удаа ашиглаж эхэлсэн талаар NRK телевиз мягмар гарагт мэдээлжээ. Шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд хийх боломжтой болсон уг шинжилгээ нь Альцхеймерийн өвчинтэй холбоотой уургийн түвшнийг хэмждэг байна.

11 мянга гаруй дээж: 70-аас дээш насанд “гурван хүн тутмын нэг”

Ставангерын их сургуулийн харьяа эмнэлгийн саяхны судалгаагаар 57 ба түүнээс дээш насны хүмүүсээс цуглуулсан 11 мянга гаруй цусны дээжийг шинжилжээ. Судалгааны дүнгээс харахад 70-аас дээш насны норвегчүүдийн гурван хүн тутмын нэг нь Альцхеймерийн өвчинтэй холбоотой тархины өөрчлөлттэй байсан бол 90-ээс дээш насныхны 60 гаруй хувьд ийм өөрчлөлт илэрсэн байна.

Хялбаршуулсан оношилгоо, эрт илрүүлэг ба эмийн үнэлгээ

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цусны шинжилгээ нь өмнөх аргуудаас илүү энгийн, хялбар шийдэлд тооцогдож байна. Цаашдаа шинжилгээг илүү хүртээмжтэй болгох төлөвлөгөө хэрэгжиж байгаа бөгөөд ингэснээр өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах боломж бүрдэх аж.

Мөн Альцхеймерийн өвчний явцыг удаашруулах үйлчилгээтэй лекемби, кисунла зэрэг шинэ эмүүдийг Норвегт ойрын хугацаанд шалгаж, үнэлэхээр төлөвлөж байгаа ч өртөг өндөр, эмнэлэгт суурилсан эмчилгээний нөхцөл шаардлагатай зэрэг бэрхшээл хэвээр байгааг дурджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу