Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, мөн Х:11 болон Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулснаа мэдээллээ. Шинэ чиглэл нь Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” маршрутаар үйлчилнэ.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулах хүрээнд Х:11 “Давааны Зөрлөг-5 шар” чиглэлийн замналд “Монгол наадам цогцолбор” (урд), (хойд) гэсэн хоёр зогсоол нэмжээ. Харин Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих боломжийг өргөжүүлэхийн тулд Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийг шинэчилж, Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан” болгон өөрчилсөн байна.
Дээрх чиглэл, замналын өөрчлөлтүүдийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээр боллоо.








