23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Нууц ил боллоо: Урт наслахын тулд заавал дагах 7 хялбар зарчим

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн жилүүдэд хүний наслалтыг уртасгах, биологийн насыг бууруулах, илүү идэвхтэй, чанартай амьдрах тухай ойлголт “велнесс” чиг хандлагын гол хэсэг болсон. Энэхүү ойлголт нь бие махбод, сэтгэлзүй, нийгмийн оролцоог бүхэлд нь хамардаг цогц ухагдахуун юм. Ингээд эрүүл амьдралыг өдөр тутмын хэвшил болгоход тань туслах долоон үр дүнтэй зарчмыг танилцуулж байна.

1. Хоол тэжээл ба гэдэсний эрүүл байдал

Гэдэсний микробиомын тэнцвэр нь эрүүл мэнд болон урт наслалтын үндэс юм. Шинжлэх ухаанд суурилсан судалгаанууд энэ тэнцвэр алдагдвал биеийн болон сэтгэцийн олон эрсдэл нэмэгддэгийг баталсаар байна. Иймд загас, далайн бүтээгдэхүүн, шинэ хүнсний ногоо түлхүү хэрэглэх нь ашиг тустай бол глютен, лактоз, хурдан шингэдэг нүүрс ус, транс тос агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй.

2. Биеийн болон оюуны идэвхтэй байдал

Хөдөлгөөн нь илүүдэл жинг хасахаас гадна арьсны уян хатан чанарыг сайжруулж, сэтгэл санааг тогтвортой байлгахад дэм болдог. Иог, пилатес, сунгалтын дасгал зэрэг нь биед тустай бол хөгжим тархины хальсыг идэвхжүүлж, мэдрэлийн сэргээлтийг дэмждэг.

3. Тогтмол үзлэг болон оношилгоо

Орчин үед “урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс дээр” гэсэн зарчим илүү чухалд тооцогдож байна. Ялангуяа генетикийн шинжилгээ, биохимийн үзүүлэлтүүд нь хувь хүний онцлогт тохирсон амьдралын хэв маягийг тодорхойлох боломж олгодог. Ингэснээр ямар хүнс тохирох, ямар дасгал үр дүнтэй байх зэрэг нь нарийн тодорхой болж байна.

4. Чанартай нойр

Сайн унтах нь биеийн нөхөн сэргэлтэд чухал үүрэгтэй. Унтахын өмнө гадна орчноо тохируулах (гэрлийг бүдэгрүүлэх, өрөөг агааржуулах), хөх гэрэл ялгаруулдаг төхөөрөмжөөс хол байх, согтууруулах ундаа, кофеинээс зайлсхийх, тогтмол цагт унтаж хэвших нь нойрыг илүү чанартай болгодог.

5. Сэтгэлзүйн тэнцвэрт байдал

Стресс нь өнөөдрийн нийгмийн салшгүй хэсэг болсон ч амьсгалын дасгал, бясалгал, тэмдэглэл хөтлөх зэрэг нь сэтгэлийн тогтвортой байдалд сайнаар нөлөөлдөг. Цахим детокс хийж, утсаа бага ашиглах, байгальд гарч, өөртэйгөө чанартай цаг өнгөрүүлэх нь “дотоод амар амгалан”-г сэргээдэг.

6. Харилцаа ба нийгмийн оролцоо

Судалгаагаар тогтвортой, дотно харилцаа нь урт наслалттай шууд холбоотой болохыг тогтоосон. Гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд өөрт ойр хүмүүсийн халамж, харилцан анхаарал нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндийг дэмждэг. Тогтмол холбоо тогтоож, яриа өрнүүлэх нь урт наслалтын нэг том хүчин зүйл болдог.

7. Хорт зуршлаас татгалзах

Тамхи, архины хэрэглээ нь наслалтыг хэдэн жилээр богиносгох магадлалтайг судалгаанууд анхааруулж байна. ДЭМБ-ын мэдээлснээр тамхинаас татгалзсан хүн дунджаар 10 жил илүү насалдаг бол архины хэт хэрэглээ 4–5 жилээр нас богиносгоно гэжээ. Хорт зуршлаасаа ангижирснаар та зөвхөн бие махбодоо төдийгүй, сэтгэл санаагаа ч эрүүлжүүлж, амьдралын чанараа бүх талаар дээшлүүлж чадна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here