-0.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Нүүрс тээврийн хэмжээг нэмэхээр тохиролцов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны есдүгээр сарын 30-нд Тэргүүн Шадар сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Ганцмод-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ өдөрт хилээр нэвтрэх нүүрс тээврийн хэрэгслийн тоог одоогийн 1500-аас 2000–2500 болгон нэмэхээр БНХАУ-ын талтай тохиролцлоо.

Хил нэвтрэлтийн хүчин чадлыг өргөтгөнө

Уулзалтаар хоёр тал хилийн нэвтрэлтийн тоог өсгөх, Монголын талын зай талбайг өргөтгөх, гаалийн ажилтнуудын тоог нэмэх, татан авалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. Мөн Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодлого, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ялангуяа нүүрсний нийлүүлэлтийг өсгөх ажлын талаар санал солилцов.

Экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш нүүрсийг биржээр арилжих зохицуулалт идэвхжиж, хил, гаалийн үйл ажиллагааг уян хатан зохион байгуулснаар тээвэрлэлтийн хурд мэдэгдэхүйц сайжирсан байна. Өмнө нь экспортын нүүрсний ердөө 8 хувь нь биржээр арилжигддаг байсан бол Засгийн газрын шийдвэрийн үр дүнд энэ үзүүлэлт 31 хувьд хүрч, АМНАТ дөрөв дахин өссөнөөр улсын төсвийн бүрдэлт нэмэгдсэн байна.

Цаашдын зорилт

Талууд нүүрсний экспортыг 2025–2026 оны зорилтот түвшинд хүргэхийн тулд:

  • өдөрт 2500 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэх,
  • боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах,
  • автомат удирдлагатай чингэлэг тээврийн AGV терминалыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх,
  • зарим бүтээгдэхүүнийг хилийн боомтуудаар импортлох зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here