31.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Нуувчнаасаа ил гарсан Ираны дээд удирдагч АНУ-ын бөмбөгдөлт ямар ч үр дүнд хүрээгүйг мэдэгдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени мягмар гарагт телевизээр хийсэн анхны мэдэгдэлдээ АНУ-ын бөмбөгдөлт Ираны цөмийн байгууламжуудад ямар ч үр дүнд хүрээгүй гэж баталжээ. Тэрээр энэ үйл явдал нь Тегераны цөмийн хөтөлбөрийг тасалдуулах зорилгодоо хүрээгүй гэдгийг онцолж, Катар дахь АНУ-ын цэргийн баазад довтлох Ираны ажиллагааг “хүнд цохилт” болсон гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын мэдэгдэл

Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт Ираны цөмийн хөтөлбөрт бөмбөгдөлт нь “ихээхэн хохирол учруулж, үйл явцыг олон жилээр ухраасан” гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, Ираны уран баяжуулах байгууламжийг ажиллагаагүй болгосныг “түүхэн амжилт” гэж магтсан юм. Мөн Хэгсэт Ираны тал Фордоу дахь нууц байгууламжаасаа баяжуулсан ураныг өөр газарт нүүлгэн шилжүүлсэн гэх ямар ч шинж тэмдэг, баримт АНУ-ын тагнуулын байгууллагуудад олдоогүй гэж онцолжээ.

Хамени хариу мэдэгдэл хийлээ

Харин Ираны удирдагч Хамени өчигдөр өглөө телевизээр анх удаа үг хэлэхдээ, АНУ-ын үйл ажиллагааг няцааж, “Тэд юу ч олж долоогоогүй, зорилгодоо ч хүрээгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрээр Израиль болон АНУ хоёрыг энэ мөргөлдөөнд ялснаа зарлаж, хэрвээ Иран дахин халдлагад өртвөл Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудад дахин довтлохоор сүрдүүлжээ.

Цөмийн хөтөлбөрийн хяналт ба олон улсын хамтын ажиллагаа

Ираны эрх баригчид олон жилийн турш өөрийн цөмийн хөтөлбөрийг зөвхөн иргэний зориулалттай, зэвсэг бүтээх зорилгогүй гэж баталж байсан ч Израилийн довтолгоо эхлэхийн өмнөхөн олон улсын цөмийн эрчим хүчний хяналтын байгууллага Ираны уран баяжуулалт цөмийн зэвсэг бүтээх түвшинд хүрснийг мэдэгдсэн. Үүний үр дүнд Ираны парламент Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагтай хамтын ажиллагаагаа зогсоох хуулийн төслийг баталсан бөгөөд цаашид тус улсын цөмийн судалгааны байгууламжуудад олон улсын шинжээчид нэвтрэх боломжгүй болох юм.

Мөргөлдөөн ба хохирол

Трампын нэрлэсэн “12 өдрийн дайн”-ы үеэр нийт 610 хүний амь үрэгдсэнийг Ираны Эрүүл мэндийн яам зарласан бол Израилийн эрх баригчид 28 иргэнээ алдсаныг мэдээлжээ. Өнгөрсөн Ням гарагт АНУ Ираны цөмийн гол гурван байгууламж болох Фордоу, Натанз, Исфаханыг бөмбөгдсөн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here