IJF оны шилдгийг санал хураалтаар тодруулна
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) жил бүр оны төгсгөлөөр шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн санал асуулгыг холбооны цахим хуудсаар орсон жүдо сонирхогчдын саналаар шийдэх бөгөөд санал хураалт 12 дугаар сарын 15-наас 1 дүгээр сарын 15-ныг дуустал нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
“Ippon of the year” төрөлд О.Уранбаярын барилдаан багтав
Энэ жил найман төрөлд нийт 59 нэр дэвшигч өрсөлдөж байна. Монгол тамирчдаас “Ippon of the year” ангилалд эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг О.Уранбаярын Улаанбаатарын Их дуулга тэмцээний үеэр Японы Танака Юүдайг цэвэр ялсан барилдаан нэр дэвшжээ. Тус ангилалд хамгийн олон буюу 18 нэр дэвшигч бүртгэгдсэн байна.
Шагнал гардуулах хугацаа, тамирчны энэ оны амжилт
Оны шилдгүүдийн шагналыг ирэх жилийн Парисын Их дуулгын үеэр, 2 дугаар сарын 8-нд гардуулахаар төлөвлөсөн байна. О.Уранбаяр Улаанбаатарын Их дуулгад түрүүлсэнээс гадна Токиогийн Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.






Монгол бөхчүүд жүдод үнэхээр хүчтэй шүү