15.1 C
Ulaanbaatar
Бямба, 6 сар 14, 2025

Өдөрт 4-5 цагаас дээш дэлгэц хэрэглэдэг хүүхдүүд донтолтын эрсдэлд орж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн дэлгэцийн хэт хэрэглээнээс сэргийлэх зөвлөмж гаргажээ. Ухаалаг гар утас, зурагт, таблет, компьютер зэрэг хэт ягаан туяа ялгаруулдаг төхөөрөмжийг хэт удаан, хэт ойроос ширтэх нь “дэлгэцийн донтолт” хэмээх сэтгэл зүйн эмгэгт хүргэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Дэлгэцийн хамааралтай болсон хүүхдүүд:

  • Сэтгэл санааны хувьд гутралд орох, өөрийгөө доогуур үнэлэх, идэвхгүй болох
  • Түрэмгий, цочромтгой, нойргүйдэх, хичээл таслах, сэтгэл түгших зэрэг сэтгэл зүйн шинж тэмдгүүд
  • Мөн бие махбодын хувьд ядарч сульдах, толгой өвдөх, нүд улайх, хараа муудах зэрэг шинжүүд илэрдэг

ГССҮТ-ийн зөвлөж буйгаар, өдөрт 4-5 цагаас дээш хугацаагаар дэлгэц үзэж буй хүүхэд донтолтын өндөр эрсдэлд орж байгаагийн дохио юм.

Хүүхдийн наснаас хамаарсан дэлгэцийн хэрэглээний зөвлөмж:

  • 0-2 нас: огт хэрэглэхгүй
  • 3-6 нас: өдөрт 1-1.5 цаг
  • 6-12 нас: өдөрт 1.5-2 цаг
  • 13-18 нас: өдөрт 2-2.5 цаг

Донтолтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх
  • Нэг удаа 30 минутаас илүүгүй, өдөрт нийт 2 цагаас хэтрүүлэхгүй хэрэглэх
  • Интернэтийн хэрэглээг хянах, тохиромжтой хязгаарлалт хийх
  • Хүүхдэдээ өдөр бүр бодит харилцаа, хамтдаа өнгөрүүлэх цагийг зориулах
  • Унтлагын өрөөнд зурагт, компьютер байрлуулахгүй байх

Цахим хэрэглээ хүүхдийн хөгжилд тустай байж болох ч хэтрүүлбэл эрүүл мэнд, сэтгэл зүйд хортой гэдгийг эрдэмтэн, эмч нар сануулсаар байна. Тиймээс эцэг эхчүүд хяналттай, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх нь хүүхдийн ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

3 COMMENTS

  1. Үнэхээр аймшигтай статистик. Энэ асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй

  2. Хүүхдүүд одоо дэлгэцийн өмнө хэтэрхий их цаг зарцуулдаг. Та ямар нэгэн байдлаар хянах хэрэгтэй

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here