14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“Огцрох амархан” жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж, иргэд УИХ-ын гишүүдэд шаардлага бүхий захидал илгээж эхэлжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардаж буй “Огцрох амархан” нэртэй жагсаал өнөөдөр буюу тавдугаар сарын 28-нд 15 дахь өдрөө Сүхбаатарын талбайд, Чингисийн хөшөөний урд 16:00–20:00 цагийн хооронд үргэлжлэх гэж байна.

Жагсагчдын гол шаардлагууд дараах байдалтай байна:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох

Эвслийн Засгийн газар байгуулахыг эсэргүүцэх

Албан тушаалтнаас үл хамаарах тогтолцооны тогтвортой байдлыг дэмжих, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх

Иргэд УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж эхэлжээ

Жагсагчдын зүгээс өчигдрөөс эхлэн жагсаалд оролцож буй хүн бүр өөрийн сонгогдсон тойргийн УИХ-ын гишүүнд дараах агуулгатай захидал илгээхийг уриалж байна:

Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн дураараа огцрохгүй бол Үндсэн хуулийн 43.1-т заасан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд түүнийг огцруулах албан саналд нэгдэж гарын үсгээ зурахыг шаардаж байна.

Энэхүү шаардлагын хүрээнд Монгол Шуудангийн ордны баруун хойно байрлах салбараар дамжуулан захидлуудыг илгээж эхэлсэн бөгөөд захидлын эх загвар хүртэл олон нийтэд хүрчээ.

150,000 гарын үсэг цугларсан

2025 оны 5-р сарын 26-ны байдлаар Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжсэн онлайн болон цаасан хэлбэрийн нийт гарын үсэг 150,000 хүрсэн нь шаардлагатай хэмжээнд хүрсэн гэж жагсаал зохион байгуулагчид мэдээлж байна.

Захидал илгээх тойргууд:

8-р тойрог: Баянзүрх дүүрэг

9-р тойрог: Баянгол дүүрэг

10-р тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг

11-р тойрог: Сонгинохайрхан дүүрэг

12-р тойрог: Хан-Уул дүүрэг

Жагсаалд сайн дураараа нэгдэж буй уран бүтээлчид болон олон нийтийн зүгээс энэ санаачлагыг дэмжиж, парламентын гишүүдэд илүү хүчтэй шахалт үзүүлж эхэлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here