21.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

ОХУ–БНХАУ–Монгол гурван талт уулзалт: Байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэлэлцэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуантай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын гол сэдэв нь ОХУ-аас БНХАУ руу дамжуулах байгалийн хий дамжуулах хоолойн төсөл байв. Талууд уг асуудлаар гурван талын төлөөлөл ойрын хугацаанд биечлэн уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Элчин сайд Шэнь Миньжуан ч энэхүү уулзалтын хэрэгцээ, ач холбогдлыг онцлон дэмжлээ.

950 гаруй км урттай, Монголын зургаан аймаг, 22 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх энэхүү хоолой нь хойд хилээс урд хил хүртэл үргэлжлэх томоохон бүтээн байгуулалт бөгөөд эдийн засаг, эрчим хүчний хувьд стратегийн ач холбогдолтой.

Мөн уулзалтын үеэр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх талаар ярилцав.

Түүнчлэн “Монгол–Хятадын экспо”-гийн V удаагийн арга хэмжээг зохион байгуулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, хил орчмын аялал жуулчлал, боомтын хүчин чадлыг сайжруулах, Онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чиглэлээр санал солилцлоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here