11.9 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

Олон сая хүн мөөгөнцрийн халдварт өртөх аюулд байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Олон улсын эрдэмтдийн баг дэлхийн дулаарлын улмаас хүний эрүүл мэндэд хортой мөөгөнцөр дэлгэрч байгааг судалсан байна. The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, агаарын температур нэмэгдэхтэй холбогдуулан өвчин үүсгэгч мөөгөнцрүүд хүний биеийн нөхцөлд дасан зохицох чадвартай болж, шинэ орон зайг эзэмших боломжтой болсныг илрүүлсэн байна. Энэ нь үхлийн аюултай халдваруудын эрсдэлийг ихэсгэж байгаа юм.

Судалгаагаар, уур амьсгалын өөрчлөлт нь шинэ төрлийн өвчин үүсгэгчийг бий болгож байгааг зөвхөн судалгаагаар баталгаажуулсан төдийгүй, шинжлэх ухаанд танигдсан мөөгөнцрүүдийн хүний биеийн температурт амьдрах чадварыг нэмэгдүүлсэн нь анхаарал татаж байна.

Дэлхийн дулаарлын улмаас цаг агаарын аюултай үзэгдлүүд мөөгөнцрийн үрэнцрийг холын зайнд тээвэрлэж, өмнө нь тэдний амьдрах орчинд тооцогдож байгаагүй газар нутагт тархах эрсдэлтэй болсныг эрдэмтэд анхааруулжээ. Тухайлбал, өндөр чийгшил, халуун ээлжилдэг бүс нутгууд илүү өртөмхий байна. 2100 он гэхэд АНУ-ын баруун хэсэгт хүнд хэлбэрийн “хөндий халууралт” халдварын голомт хоёр дахин нэмэгдэж болзошгүй байна гэж үзэж байна.

Мөөгөнцөрт халдвар нь жил бүр 2.5 сая орчим хүний амийг авч оддог бөгөөд цаашид нас баралт нэмэгдэх хандлагатай байгааг эрдэмтэд судалсан байна. Мөн өмнө нь ховорт тооцогдож байсан мөөгөнцрийн өвчинд дархлаа султай хүмүүс, тухайлбал хорт хавдар эсвэл эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс ихээр өртөх болсон нь эрдэмтдийг түгшээж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here