14.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 28, 2025

Өмнөд Солонгосын тоосгоны үйлдвэр гадаад ажилчдыг дарамталсан хэрэгт шийтгэгдэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост сошиал орчинд тарсан нэгэн ноцтой бичлэг олон нийтийн анхаарлыг татлаа. Тус бичлэгт Шри Ланка улсын 31 настай иргэн гадаад ажилчныг тоосгоны үйлдвэрийн солонгос ажилчид хуванцар материал ашиглан тоосготой холбож хүлээд, сэрээт өргөгч машинаар дээш өргөж шийтгэж буй үйл явдал тусгасан байна.

Энэхүү хэрэг нь 2025 оны хоёрдугаар сарын 26-нд Өмнөд Жолла мужийн Нажу хотод орших тоосгоны үйлдвэрт болсон бөгөөд хохирогч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард E-9 ангиллын гурван жилийн хугацаатай ажлын визээр Өмнөд Солонгост иржээ. Хохирогчийг дарамтлуулсныхаа дараа үйлдвэрээс олгосон байрнаасаа хөөгдөж, түр орон байранд амьдрах болсон байна.

Бичлэг олон нийтэд түгсэн даруйд Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яам хяналт шалгалт явуулж, хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэн тус үйлдвэрийн гадаад ажилтан авах зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар цуцлахаар болсон байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, цалин хөлсний гэрээ зэргийг нарийвчлан шалгахаар болжээ.

Сэрээт өргөгч машиныг жолоодсон 50 гаруй насны солонгос ажилчинд Өмнөд Солонгосын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Тухайн ажилчныг ямар нэг алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйгаагүй учраас дээрх шийтгэлд орсон гэх мэдээлэл ч ил болсон.

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мюн уг бичлэгийн талаар байр сууриа илэрхийлж, “цөөнх болон эмзэг бүлгийн эсрэг үйлдэгдсэн байж боломгүй хүчирхийлэл” гэж тодорхойлсны сацуу холбогдох албаныханд шуурхай арга хэмжээ авахыг уриалсан юм.

Хөдөлмөрийн яамнаас дарамтлуулсан гадаад ажилчинд шинэ ажлын байр олгохоор ажиллаж буйгаа мөн мэдэгдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here