-5.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 16, 2026

“One Battle After Another” кино Оскарын 6 шагнал хүртэж наадмыг тэргүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

13 төрөлд нэр дэвшсэн бүтээл Оскарын наадмаас зургаан “алтан хүн” гардлаа

Кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Оскарын наадам энэ жилийн шилдгүүдээ тодрууллаа. Нийт 13 төрөлд нэр дэвшсэн “One Battle After Another” кино зургаан төрөлд ялалт байгуулж, энэ жилийн наадмын хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болов.

Тус кино дараах шагналуудыг хүртсэн байна. Үүнд:

  • Шилдэг найруулагч — Пол Томас Андерсон
  • Шилдэг эрэгтэй туслах дүр — Шон Пенн
  • Шилдэг кино зохиол
  • Шилдэг эвлүүлэгч
  • Оны шилдэг дэлгэцийн бүтээл
  • Шилдэг дүр сонголт

Энэ жилээс эхлэн “шилдэг дүр сонголт” гэх шинэ төрөлд шагнал гардуулж эхэлсэн бөгөөд “One Battle After Another” киноны дүр сонголтын найруулагч Кассандра Кулукундис уг шагналыг хүртсэн анхны уран бүтээлч болжээ.

Шон Пенн гурав дахь Оскараа хүртэв

65 настай жүжигчин Шон Пенн өмнө нь 2004 болон 2009 онд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байсан. Харин энэ удаад “One Battle After Another” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн Оскар хүртэж, нийт гурван Оскартай болсон Холливудын дөрөв дэх эрэгтэй жүжигчин болж байна.

Гэвч тодорхой шалтгааны улмаас тэр энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд биечлэн оролцоогүй аж.

Майкл Б.Жордан анхны Оскараа хүртлээ

Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Sinners” кинонд ихэр ах дүүсийн дүрийг бүтээсэн Майкл Б.Жордан хүртэв. 39 настай жүжигчин өмнө нь олон кино наадамд уг дүрээрээ өрсөлдсөн ч шагнал авч чадаагүй байсан бөгөөд энэ удаа анх удаа нэр дэвшээд Оскарын эзэн болсон байна.

Харин “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон Тимоти Шаламе энэ жил Оскарт гурав дахь удаагаа нэр дэвшсэн ч дахин шагнал хүртэж чадсангүй. Тэр “Marty Supreme” кинонд ширээний теннисчин Марти Маусерын бодит амьдралаас сэдэвлэсэн дүрийг бүтээсэн юм.

Жесси Бакли шилдэг эмэгтэй гол дүрээр тодров

“Hamnet” кинонд бүтээсэн дүрээрээ Жесси Бакли шилдэг эмэгтэй гол дүрийн Оскарыг хүртлээ. Тэр өмнө нь “Алтан бөмбөрцөг”, “Critics’ Choice”, “BAFTA” зэрэг томоохон кино наадмуудад мөн адил шилдгээр тодорсон билээ.

Ирланд гаралтай жүжигчин Бакли өмнө нь 2022 онд “The Lost Daughter” кинонд бүтээсэн туслах дүрээрээ Оскарт нэр дэвшиж байсан юм.

“KPop Demon Hunters” хоёр төрөлд ялалт байгууллаа

К-поп сэдэвтэй “KPop Demon Hunters” анимэйшн кино энэ удаагийн наадмаас хоёр шагнал хүртсэн байна. Тус бүтээл шилдэг анимэйшн кино болон киноны дуу болох “Golden” нь шилдэг дуу төрөлд ялалт байгуулжээ.

Netflix болон Sony Pictures Animation студийн хамтран бүтээсэн уг кино өнгөрсөн зун нээлтээ хийсний дараа “Golden” дуу нь дэлхий даяар хит болж, Billboard Hot 100 болон Их Британийн Top 100 жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Шилдэг баримтат киногоор “Mr Nobody Against Putin” шалгарлаа

Шилдэг баримтат киноны шагналыг Америкийн найруулагч Дэвид Боренштейн болон ОХУ-д багшилж байсан Павел Таланкин нарын хамтран бүтээсэн “Mr Nobody Against Putin” кино хүртжээ.

ОХУ Украин руу довтолсны дараа Таланкин ахлах ангийн сурагчдад төрийн бодлого хэрхэн нөлөөлж байгааг баримтжуулж эхэлсэн байна. Тэр 2024 онд Америкийн найруулагчийн тусламжтайгаар эх орноосоо дүрвэн гарч, уг баримтат киног бүтээжээ.

Оскарын гол нэр дэвшигчид

Шилдэг эрэгтэй гол дүр

  • Michael B. Jordan — Sinners
  • Timothée Chalamet — Marty Supreme
  • Leonardo DiCaprio — One Battle After Another
  • Ethan Hawke — Blue Moon
  • Wagner Moura — The Secret Agent

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Jessie Buckley — Hamnet
  • Rose Byrne — If I Had Legs I’d Kick You
  • Kate Hudson — Song Sung Blue
  • Renate Reinsve — Sentimental Value
  • Emma Stone — Bugonia

Шилдэг кино

  • One Battle After Another
  • Bugonia
  • Frankenstein
  • F1
  • Hamnet
  • Marty Supreme
  • The Secret Agent
  • Sentimental Value
  • Sinners
  • Train Dreams

Шилдэг найруулагч

  • Paul Thomas Anderson — One Battle After Another
  • Ryan Coogler — Sinners
  • Josh Safdie — Marty Supreme
  • Joachim Trier — Sentimental Value
  • Chloé Zhao — Hamnet

Шилдэг анимэйшн кино

  • KPop Demon Hunters
  • Arco
  • Elio
  • Little Amélie or the Character of Rain
  • Zootopia 2
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу