23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“ONE STAGE” тоглолт: Таван хамтлаг, 60 дуу, зочингүй цэвэр урлагийн хүчээр тайз эзэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй таван хамтлаг — Дижитал, Quiza, 3 охин, Татар, MC Collection — энэ сарын 14-нд нэгэн тайзнаа нэгдэж, “ONE STAGE” нэртэй томоохон тоглолт зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын онцлог нь зочин уран бүтээлчгүйгээр, зөвхөн үндсэн таван хамтлаг нийт 60 дууг амьд хөгжимтэйгээр гурваас дөрвөн цагийн турш толилуулах явдал юм.

Г.Эрдэнэбилэг: “Зочингүй, 60 дуу – өөрсдийн хүчээр шоугаа бүрэн бүтээнэ”
Дижитал хамтлагийн ахлагч Г.Эрдэнэбилэг хэлэхдээ:

“Хамтлагууд 20 гаруй жилийн уран бүтээлээсээ шилдэг 60 дууг сонгон багцалсан. Зочин артистгүйгээр, бүрэн бүрэлдэхүүнээрээ, чанартай тайз, дуугаралттайгаар үзэгчдэд хүргэнэ. Мөн SocialPay паркт ашиглагдах шинэ хөгжим техник анх удаа ‘All in Hit 2’ тоглолт дээр тавигдаж байсан. Тэр хөгжим үнэхээр гайхалтай дуугардаг.”

Татар: “Хайрын дуунууд амьд хөгжимтэй илүү амь ордог”
Татар хамтлагийн дуучин Мөөгий:

“Бид ‘Хайрыг хүндэл’, ‘Бороо’, ‘Чамдаа өгсөн хайр’ зэрэг дуунуудаа амьд хөгжимтэй шинэ найруулгаар дуулах болно. Хамтлагийн Жагаа оролцох эсэх нь ажилтай холбоотойгоор тодорхойгүй байгаа ч бид хоёр дуучнаараа бүтэн сэтгэлээр тайзнаа гарна.”

Quiza: “Залууст соён гэгээрэл хэрэгтэй”
Quiza:

“Тоглолтууд олноор зэрэг болж байгаа ч соён гэгээрэл түгээх хэрэгцээ хэзээд өндөр хэвээр. Бид зочин артист ашиглахгүйгээр, таван үндсэн хамтлагийн хүчээр тоглолтоо бүтээж байна. Шоуны 50% нь амьд хөгжимтэй. Хуучны дуунуудаа шинэчилж, дахин найруулсан нь үзэгчдэд сонирхолтой байх болно.”

3 охин: “Олон урсгал нэгдсэн онцгой тоглолт”
3 охин хамтлагийн дуучин Х.Ану:

“Энэ удаад өөр урсгалын хамтлагуудтай хамтарч байгаа нь онцлог. Он’n Off продакшнтай тайз, гэрэлтүүлэг, хөгжим, дуугаралтын цогц шийдлээр ажиллаж байгаадаа баяртай байна.”

MC Collection: “Мундаг хамтлагуудтай тайз хуваалцаж байгаадаа баяртай байна”
MC Collection-ийн ахлагч Ө.Бум-Эрдэнэ:

“Ийм олон чадвартай хамтлагуудтай хамтарч ажиллах боломж олдож байгаад баяртай байна. Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг.”

Тоглолтын дэлгэрэнгүй:
Огноо: 2025 оны 6-р сарын 14 (Бямба гариг)

Цаг: 19:30 – 00:00

Байршил: SocialPay парк

Тасалбарын үнэ:

Early Bird: 99,000 төгрөг (зөвхөн өнөөдрийг хүртэл)

Энгийн: 129,000 төгрөг

VIP: 500,000 төгрөг

Тасалбар худалдаа: shoppy.mn

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Зочин уран бүтээлчгүй таван хамтлаг, 60 дуу? Энэ бол жинхэнэ хөгжмийн наадам шиг санагдаж байна! Жинхэнэ шүтэн бишрэгчид очих нь гарцаагүй

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here