-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй хуваарь зарлагдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Чадлын дутагдлаас шалтгаалж хэрэглээг тодорхой хугацаанд хязгаарлана

Эрчим хүчний чадлын дутагдлаас үүдэн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж болзошгүй цагийн хуваарийг УБЦТС-ээс мэдээллээ. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байгаатай холбоотойгоор иргэд болон аж ахуйн нэгжүүдийг тодорхой цагуудад зайлшгүй шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ тохируулахыг уриалж байна.

Хязгаарлалт 1–1.5 цаг үргэлжилж, зарим цагийн хуваарь өөрчлөгдөж болзошгүй

Эрчим хүчний системд аваарын горим үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1 цагаас 1 цаг 30 минут хүртэл хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэв. Мөн нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор урьдчилан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орох боломжтой гэжээ.

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй хуваарь зарлагдлаа
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй хуваарь зарлагдлаа
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй хуваарь зарлагдлаа
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу