25.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 8, 2025

OpenAI бүх ChatGPT хэрэглэгчдэд GPT-5 загварыг нэвтрүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

OpenAI өнөөдөр GPT-5 хэмээх хамгийн сүүлийн үеийн хэлний загвараа албан ёсоор танилцуулж, ChatGPT-ийн бүх хэрэглэгчдэд ашиглах боломжийг нээв. Шинэчлэлт өнөөдрөөс эхлэн ChatGPT платформ болон хөгжүүлэгчдэд зориулсан API-системд нэвтэрч байна.

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман GPT-5 загварыг “сэтгэн бодох чадвар, хариултын нарийвчлал, хурд зэрэг гол үзүүлэлтээрээ хамгийн том ахиц гаргасан” хэмээн онцолсон. Тэрбээр уг загварыг OpenAI-ийн хамгийн дэвшилтэт бүтээл бөгөөд программчлал, бичвэр үүсгэх болон логик сэтгэлгээ шаардсан даалгавруудад хамгийн оновчтой ханддаг шийдэл гэж үзэж байна.

GPT-5-ийн гол шинэчлэлүүд:

  • Нэгдсэн архитектур: Энэхүү загвар нь хэрэглэгчийн асуулгад нийцүүлэн алгоритмуудыг автоматаар сонгох ухаалаг чиглүүлэгчтэй. Ингэснээр өөр загвар руу гараар шилжих шаардлагагүй болно.
  • Хувийн тохиргоо: Хэрэглэгчид хариултын хэв маяг (“Сонсогч”, “Cynic” гэх мэт) болон чатын өнгийг өөрчлөх боломжтой.
  • Аюулгүй ажиллагаа: GPT-5 тодорхойгүй хүсэлтэд хариу өгөхдөө аюулгүй мэдээлэл санал болгож, хэт нарийвчилсан мэдээлэлгүйгээр ойлгомжтой хариулт өгөх шинэ логик ашигладаг.
  • Формат дэмжих чадвар: GPT-4o загварын олон талт чадамжийг хадгалсан ч илүү хурдан ажиллаж, илүү олон төрлийн өгөгдөлтэй харьцаж чадна.

GPT-5 API хувилбарууд:

  1. GPT-5 бүрэн хувилбар – Хамгийн өндөр гүйцэтгэл, бүх чадамж.
  2. GPT-5 Mini – Илүү хөнгөн хувилбар, бага нөөц шаарддаг.
  3. GPT-5 Nano – Минимум чадвартай, хамгийн бага хэрэглээтэй орчинд зориулагдсан.

OpenAI хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн эдгээр хувилбаруудыг оновчтой зохион байгуулсан. Үнэгүй хэрэглэгчид 5 цаг тутамд хязгаарлагдмал тооны GPT-5 хүсэлт илгээх эрхтэй бөгөөд хязгаар хэтэрвэл автоматаар Mini хувилбар руу шилжинэ. Харин Plus болон Pro хэрэглэгчид загварын бүх функцэд хязгааргүй нэвтрэх боломжтой.

Сэм Алтман GPT-5-ийн танилцуулгыг хиймэл ерөнхий оюун ухаан (AGI) руу дөхөх замын бас нэгэн том алхам гэж тодорхойлсон. Түүний тооцооллоор 2027 он гэхэд AGI-д хүрэх боломж бий хэмээн OpenAI үзэж байна. GPT-5 нь ирээдүйд илүү өргөн хүрээний оюун чадвар бүхий системүүдийг хөгжүүлэх суурь дэд бүтэц болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here