-8.9 C
Ulaanbaatar
Мягмар, 11 сар 4, 2025

OpenAI ChatGPT-д шинэ хязгаарлалт тогтоолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ChatGPT зөвлөгөөний оронд ерөнхий мэдээлэл өгч, мэргэжилтнүүдэд чиглүүлдэг боллоо

OpenAI компанийн гаргасан шинэ дүрмийн дагуу ChatGPT нь цаашид эмнэлгийн болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөхийг бүрэн зогсоожээ. Энэ өөрчлөлтийг Reddit-ийн хэрэглэгчид хамгийн түрүүнд анзаарч, платформын зан төлөвт гарсан томоохон шинэчлэлт хэмээн онцолсон байна.

Одоо ChatGPT нь хэрэглэгчийн эрүүл мэнд, онош, эмчилгээ, хууль зүйн маргаан зэрэгт зөвлөгөө өгөхгүй. Үүний оронд ерөнхий мэдээлэл өгч, эмч эсвэл хуульчтай шууд холбоо барихыг зөвлөдөг болжээ. Мөн биеийн болон эмнэлгийн зураг шинжлэх функцүүдийг хаасан байна.

“Таамаглалын горим” ч хязгаарлагдав

Өмнө нь зарим хэрэглэгч “таамаглал” буюу hypothetical mode ашиглан шууд бус хэлбэрээр зөвлөгөө авах боломжтой байсан бол шинэ систем үүнийг ч хязгаарласан. Одоо ChatGPT ийм асуултад ерөнхий мэдээлэл өгөхөд хязгаарлагдаж, лицензтэй мэргэжилтнүүд рүү чиглүүлэх хариулт өгдөг болсон байна.

Хэрэглэгчид мөн ChatGPT өмнө нь эхлүүлсэн хууль, эрүүл мэндийн сэдэвтэй харилцан яриаг үргэлжлүүлэхээс татгалзаж байгаа гэж тэмдэглэжээ.

OpenAI-ийн зорилго — хууль эрх зүйн эрсдэлээс сэргийлэх

OpenAI компанийн зүгээс энэхүү өөрчлөлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч шинжээчид үүнийг хууль эрх зүйн болон ёс зүйн эрсдэлээс зайлсхийх алхам гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид ChatGPT-г эмнэлгийн онош тавих, эмчилгээ төлөвлөх, шүүхийн баримт бичиг боловсруулах зэрэг зорилгоор ашиглах нь нэмэгдсэн. Гэвч ийм хэрэглээ нь эрүүл мэндийн болон өмгөөлөгчийн нууцлалын хуулиар хамгаалагдаагүй тул OpenAI-д эрсдэл үүсгэх магадлалтай байжээ.

Шинжээчдийн байр суурь

Технологийн шинжээчид энэ алхамыг ChatGPT-ийн найдвартай байдал, хэрэглэгчийн аюулгүй байдлыг баталгаажуулах зөв чиглэл хэмээн үнэлж байна. Гэвч зарим хэрэглэгч үүнийг чадварын хязгаарлалт гэж үзэн шүүмжилж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here