Codex-ийн ахицуудыг нэг “ерөнхий” загварт нэгтгэв
OpenAI GPT-5.4 нэртэй шинэ загвараа гаргаж, үүнийг хамгийн чадвартай, хамгийн үр ашигтай модель гэж тодорхойллоо. Компанийн тайлбараар Codex цуврал дээр хуримтлагдсан бодолт, код бичилт, агент маягийн ажлын урсгалын шийдлүүдийг GPT-5.4 дээр нэгтгэснээр хүснэгт, баримт бичиг, презентэйшн зэрэг мэргэжлийн даалгаврыг өмнөхөөс илүү зөв, илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болжээ.
ChatGPT, Codex, API дээр хоёр хувилбартай нээгдэв
GPT-5.4 нь ChatGPT, Codex болон API-гаар хоёр сонголтоор ашиглагдана. ChatGPT-д GPT-5.4 Thinking болон GPT-5.4 Pro гэж гарч, хэрэглэгч асуулт асуухад бодолтын урьдчилсан бүтэц харагддаг тул хариу боловсруулалтын явцад чиглэлийг засах боломжтой гэж тайлбарласан байна. Мөн GPT-5.4 нь GPT-5.3 Instant-оос гүн вэб хайлтын даалгаварт илүү сайн ажиллана гэж OpenAI онцолжээ.
Компьютер ашиглах чадвар 75% хүрч, 1 сая контекст туршилтаар орж ирлээ
GPT-5.4 компьютер ашиглах чадвараа ахиулж, OSWorld-Verified Computer Use шалгалтад 75% үзүүлэлтэд хүрсэн гэж мэдээлэв. Үүн дээр нэмээд OpenAI анх удаа 1 сая токен контекст дэмжлэгийг урьдчилсан горимоор нээж байна.
Тестийн үзүүлэлтүүдээс дурдвал:
- GDPval дээр 83% авч шинэ дээд үзүүлэлт тогтоосон
- MMMU-Pro дээр хэрэгсэл ашиглахгүй нөхцөлд 81.2% амжилттай гарсан
Мөн энэ нь Gemini 3.1 Pro-ийн 80.5%-аас өндөр гэж харьцуулсан байна.
“Сайхан харагдахгүй” баримт, слайдын асуудлыг засна гэжээ
OpenAI-ийн загваруудын талаар байнга яригддаг нэг гомдол нь баримт бичиг, презентэйшний визуал чанар байсан гэж дурдсан. GPT-5.4 дээр үүнийг сайжруулж, илүү цэвэрхэн дизайн, илүү олон төрлийн визуал хувилбар, зураг үүсгэх боломжийг илүү оновчтой ашиглана гэж мэдэгдэв. Мөн токены хэрэглээний хувьд GPT-5.4 нь бодолт хийхдээ хамгийн үр ашигтай загвар гэж компанийн зүгээс тодорхойлжээ.
/fast горим, API дээрх хэрэгслийн өөрчлөлт
Codex-д шинээр /fast горим нэмэгдэж, GPT-5.4-өөр токен боловсруулах хурдыг 1.5 дахин өсгөх боломжтой гэж мэдээлэв. API дээр өмнөх шиг хэрэгслийн бүх тодорхойлолтыг prompt дотор урьдчилж оруулахын оронд боломжит хэрэгслүүдийн хөнгөн жагсаалт авч, хэрэгсэл хайх боломжтой бүтэц рүү шилжиж байна гэж тайлбарласан байна.
Нэвтрүүлэлт ба үнэ
GPT-5.4 Thinking нь ChatGPT Plus, Team, Pro хэрэглэгчдэд нээгдэж, GPT-5.2 Thinking-ийг орлоно. GPT-5.2 Thinking нь хуучин загваруудын жагсаалтад 3 сарын турш үлдэнэ. GPT-5.4 Pro нь ChatGPT Pro болон Enterprise хэрэглэгчдэд зориулагдсан гэж мэдээлэв.
API үнэ:
- gpt-5.4: 1 сая оролтын токен 2.50 ам.доллар, 1 сая гаралтын токен 15 ам.доллар
- gpt-5.4-pro: 1 сая оролтын токен 30 ам.доллар, 1 сая гаралтын токен 180 ам.доллар






