Орос 24 цагт 948 дроноор довтоллоо: Украины хотууд хүнд цохилтод өртөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Орос улс сүүлийн 24 цагийн хугацаанд Украины хотууд руу нийт 948 нисгэгчгүй онгоц ашиглан довтолсон нь дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын халдлагад тооцогдож байна.

Эхний довтолгоо Мягмар гарагийн шөнө явагдаж, 392 дрон болон 34 пуужин харвасны улмаас таван хүн амиа алдсан байна. Үүний дараа өглөөний 09:00 цагийн орчимд дахин 556 дроноор довтолж, гурван хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.

Украины албаныхан өдрийн цагаар ийм хэмжээний довтолгоо болсон нь ховор тохиолдол хэмээн онцолсон байна.

Довтолгооны гол бай нь иргэний байгууламжууд байсан бөгөөд баруун бүсийн Львов хот дахь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй 16-р зууны Бернардины хийд өртсөн байна. Мөн Ивано-Франковск мужид эх, хүүхдийн эмнэлгийн барилга гэмтжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Орос улс дайнаа зогсоох хүсэлгүй байгааг тодорхой харууллаа” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам халдлагын зорилго, үр дүнгийн талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна. Харин Украины агаарын хүчнийхэн дронуудын ихэнхийг устгасан ч зарим нь зорилтот байндаа хүрснийг хүлээн зөвшөөрчээ.

Тав дахь жилдээ үргэлжилж буй энэхүү дайнд талууд фронтын шугамаас гадна нэгнийхээ нутаг дэвсгэрийн гүнд агаарын довтолгоо үргэлжлүүлсээр байна. АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээ Ираны нөхцөл байдлаас шалтгаалан түр саатаад байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу