-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Оросын довтолгоо Тернопилд: орон сууц нурж, 26 иргэн амиа алдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Украины баруун хэсэгт орших Тернопил хотод болсон пуужингийн цохилтын улмаас энгийн иргэд ихээхэн хохирол амссан талаар Украины эрх баригчид мэдээллээ. Оросын талын гүйцэтгэсэн гэж үзэж буй энэхүү халдлагын гол бай нь орон сууцны барилгууд байсан бөгөөд олон жилийн турш фронтоос хол, харьцангуй аюулгүйд тооцогдож ирсэн энэ хотод дайн шууд хүрч ирсэн нь ийн тодорхой боллоо.

Хоёр орон сууцны байрыг онилсон халдлага

Мэдээллээр, өчигдөр өглөө Тернопил хотын хоёр орон сууцны барилгад пуужин, дроны довтолгоо болсон бөгөөд үүний улмаас нийт 26 энгийн иргэн амиа алдсан байна. Нас барсан хүмүүсийн гурав нь хүүхэд байсан бол гэмтэж бэртсэн 93 хүний 18 нь мөн хүүхэд байжээ.

Орон сууцны байрууд хэсэгчлэн нурж, гал гарч, аврагчид нурсан барилгын доороос хүмүүсийг гаргах ажиллагааг удаан хугацаанд үргэлжлүүлсэн талаар Украины талаас мэдээлж байна. Эмнэлгүүдэд шархадсан иргэдийг нэн яаралтай хүлээн авахын зэрэгцээ зарим хүүхдийг хүндийн зэргээс нь шалтгаалан сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ.

Агаарын довтолгооноос хамгаалах систем ачаалалд оржээ

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Оросын талын өнгөрөгч шөнө болон өглөөний үед илгээсэн 476 дроны 442-ыг, харин 48 төрлийн пуужингийн 41-ийг замаас нь устгасан гэжээ. Гэсэн ч агаарын довтолгооноос хамгаалах систем бүх чиглэлд төгс ажиллах боломжгүй байгаа тул зарим пуужин, дрон байлдааны үүргээ гүйцэтгэж, Тернопил зэрэг хотуудад хохирол учруулсан байна гэж тэд тайлбарлажээ.

Тернопил хот нь газарзүйн хувьд Киевээс илүү Польшийн хилд ойр байрладаг, фронтын шугамаас алслагдсан бүсэд тооцогддог. Украины дайны эхнээс хойш тус хот агаарын цохилтод өртөөгүй байсан тул хамгаалалтын дэд бүтэц нь харьцангуй сул, ийм хэмжээний дайралтад бүрэн бэлтгэлгүй байсан гэж орон нутгийн албаныхан онцолж байна.

Өдөр бүр ширүүсэж буй харилцан довтолгоо

Сүүлийн саруудад Орос, Украины хоёр тал харилцан агаарын цохилт, дрон, пуужингийн дайралтаа эрчимжүүлж, фронтоос алслагдсан хот суурин, эрчим хүчний болон дэд бүтцийн объектуудыг онилох нь олширчээ.

Ингэснээр дайн зөвхөн фронтын шугам дээр бус, энгийн иргэдийн амьдардаг хот суурин руу улам ойртож, өдрөөс өдөрт илүү олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here