-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Оросын дроны цохилтоор аав, 3 хүүхэд амиа алдаж, эх нь хүнд шархдав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Харьковын Боходухов тосгонд дүрвэсэн гэр бүл өртжээ

Лхагва гарагт Оросын нисгэгчгүй онгоц Украины зүүн хэсгийн нэг тосгонд халдсаны улмаас нэг гэр бүлийн бага насны гурван хүүхэд, тэдний эцэг амь үрэгдсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Хүүхдүүдийн эх, 35 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй хүнд шархадсан байна.

Орон нутгийн мэдээллээр, Оросын агаарын цохилтоос зугтаж төрөлх тосгоноосоо дүрвэсэн уг гэр бүл Харьков хотоос баруун тийш 60 км зайд орших Боходухов тосгонд дөнгөж ирээд байсан аж. “Тэд байнга агаарын цохилтод өртөх болсон Золочов тосгоноос дүрвэж, аюулгүй газар хайж ирсэн хүмүүс. захирагч Олег Синегубов сошиал хуудсандаа бичжээ.

Амь үрэгдсэн хүүхдүүд нь хоёр настай ихэр хөвгүүд Иван, Владислав нар бөгөөд тэдний нэг ойтой охин дүү Мирослава мөн амиа алдсан байна. Тэдний аав 34 настай Григорий мөн нас баржээ.

Тосгоны дарга Володимир Білий болсон явдлыг “хүний ой ухаанд багтамгүй гэмт хэрэг” хэмээн тодорхойлоод “Бід хамгійн үнэтэй зүйл болох ірээдүй хойч үеэ алдлаа” гэж гашуудсан байна.

Эхийн хувьд толгойдоо шархдаж, бие нь түлэгдсэн тул эмнэлэгт хүргэгдсэн талаар орон нутгийн цагдаагийн алба мэдээлжээ. Гэр бүлийн хоргодож байсан байшин бүрэн сүйрсэн бөгөөд шатсан балгасан дунд хүүхдийн тоглоомууд хэвтэж буйг газар дээрх гэрэл зургууд харуулсан байна.

Зеленський: Орой 129 дроноор довтолсон гэж мэдээлэв

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болсон явдлын талаар сошиал хуудсандаа “Orosyn үйлдэж буй ийм аллагууд дайныг дипломат арга замаар дуусгах ітгэл үнэмшлийг баллаж байна” гэж бичсэн байна. Тэрээр мөн лхагва гарагийн шөнө Оросын талаас Харків, Дніпропетровськ, Запоріжжя, Полтава мужуудын чиглэлд нийт 129 нисгэгчгүй онгоцоор довтолсныг дурджээ.

Халдлага өдөр нь ч үргэлжилсэн байна. Эрх баригчдын мэдээлснээр, Харьков мужид энгийн иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг тээвэрлэж явсан автомашин дроны цохилтод өртөж, нэг эмэгтэй амиа алдсан байна.

Мөн өчигдөр үдээс хойш Оросын тал баруун бүсийн Львов хот руу хоёр ширхэг баллистик пуужин харвасныг Украины зэвсэгт хүчин аюулгүй болгосон тухай тус хотын захирагч Андрей Садовый мэдээлсэн байна.

Оросын дроны цохилтоор аав, 3 хүүхэд амиа алдаж, эх нь хүнд шархдав
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу