-26.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Озеки Аонишики Ёшинофүжиг анх удаа давж, тэмцээнийг 2:0-ээр эхлүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрийн барилдаанууд өндөрлөв. Өнгөрсөн тэмцээний түрүү бөх озеки Аонишики маэгаширагийн тэргүүн бөх Ёшинофүжиг давснаар хоёр дахь ялалтаа авч, энэ өрсөлдөгчөө Дээд зиндаанд анх удаа буулгаж авлаа.

Ёшинофүжи нь 2025 оны гуравдугаар сараас хойш Дээд зиндаанд хүч үзэж буй, өмнө нь украин сүмоч Күсано нэрээр барилдаж байгаад хожим нэрээ өөрчилсөн япон бөх юм. Аонишики түүнтэй өмнө нь хоёр удаа таарч ялагдаж байсан бөгөөд хоёр бөх Дээд зиндаанд өнгөрсөн оны долдугаар сарын тэмцээнд анх учирч, арваннэгдүгээр сарын тэмцээнд Аонишики түрүүлэхдээ мөн Ёшинофүжид унаж байжээ.

Энэ удаагийн учраа ч сонирхууштай өрнөлтэй болж, удаашруулсан бичлэгээр Аонишикигийн гар дэвжээнд түрүүлж хүрсэн ч шүүгчид өрсөлдөгчийг нь шинитай буюу эсэргүүцэлгүй унасан гэж үзэн, ялалтыг озекид өгсөн байна.

Тэмцээний өмнөхөн зүүн өвдгөндөө өвчин мэдэрч байсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, мөн баруун мөрний гэмтэл нь бүрэн эдгээгүй гэх ёкозүна Оносато нар эхний хоёр өдөр дараалан давлаа. Түүнчлэн озеки Котозакүра, секивакэ Киришима Б.Лхагвасүрэн нар ч хоёр өдрийн дараах байдлаар ялагдалгүй явна.

Энэ сараас Дээд зиндаанд анх удаа зодоглож буй Монгол Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох мөн 2:0 амжилтаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Маэгаширагийн 5 дээр зодоглож буй Тамаваши Б.Мөнх-Оргил Дээд зиндаанд 703 дахь ялалтаа байгууллаа. Өдгөө 41 настай тэрээр Дээд зиндаанд ялалт байгуулсан тоогоороо эхний 10-т бичигддэг бөгөөд дахин дөрвөн удаа давбал ёкозүна Мүсашимарүг гүйцэхээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу