19.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

П.Энххүслэн ахлагчтай Монголын эмэгтэй волейболын шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-д оролцоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Волейболын эмэгтэйчүүдийн “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээн ирэх зургаадугаар сарын 7-нд Вьетнамын Ханой хотод эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 11 орны шигшээ баг оролцох бөгөөд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг дахин өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад байна.

Манай шигшээ баг өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлаж, хоёр сарын турш тасралтгүй бэлтгэл хийсний үр дүнд эцсийн байдлаар 14 тамирчнаас бүрдсэн үндсэн бүрэлдэхүүнээ сонгожээ. Багийг спортын мастер П.Энххүслэн ахлах бөгөөд бүрэлдэхүүнд Г.Энхнаран, Б.Нинжболор, Г.Хандсүрэн, Б.Амарбаясгалан, Н.Номин, Г.Энхзул, Г.Саруулгэрэл, Д.Анужин, Д.Намуун, О.Эрдэнэ-Энх, М.Санчирмаа, Э.Анударь, С.Нарангуа нар багтсан байна.

Шигшээ багийн дундаж нас 24 байгаа бол хамгийн залуу тоглогч нь “Улаанбаатар Финикс” клубийн 19 настай Б.Амарбаясгалан болжээ. Ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн, туслах дасгалжуулагчаар спортын мастер А.Мөнх-Эрдэнэ болон Э.Энхтөгс нар ажиллаж байгаа бол трэйнерээр М.Энхболд, статистикийн мэргэжилтнээр Д.Отгонхүү нар тус тус ажиллаж байна.

Монголын эмэгтэй шигшээ баг өнгөрсөн онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож VII байр эзэлж байсан бол энэ удаад медаль хүртэх зорилготойгоор бэлтгэлээ эрчимжүүлсэн байна. Шигшээ баг ирэх сарын 4-нд Вьетнам руу мордох бөгөөд тэмцээний эхний тоглолтоо Филиппиний эсрэг хийхээр товлогджээ.


Монгол Улсын шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь:

  • Зургаадугаар сарын 7 – Монгол vs. Филиппин /16:00/
  • Зургаадугаар сарын 8 – Казахстан vs. Монгол /11:00/
  • Зургаадугаар сарын 9 – Монгол vs. Шинэ Зеланд /21:00/
  • Зургаадугаар сарын 11 – Индонез vs. Монгол /18:30/
  • Зургаадугаар сарын 12 – Монгол vs. Иран /13:30/
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here