19.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 23, 2025

Пап ламын ширээнд заларсан түүхэн ёслол ба дэлхийн улс төрийн шинэ хандлага

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын 18-нд Ром хотноо Ватиканы Пап лам XIV Леог сэнтийд нь залах ёслол ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Барууны улс орнуудын удирдагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон энэхүү арга хэмжээ нь зөвхөн шашны төдийгүй улс төрийн чухал уулзалтын индэр болсон нь анхаарал татав.

Шинээр ширээнд заларсан Пап лам XIV Лео ёслолын дараах залбиралдаа Украинд үргэлжилж буй дайн, түүний хор уршгийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлж, “Зовж, шаналж буй Украин шударга, бат бөх энх тайван тогтох хэлэлцээр эхлэхийг хүлээж байна” хэмээн мэдэгдсэн. Түүний энхийн уриалгад талархсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Шударга энх тайван, бүх ард түмний нэр төртэй амьдралын төлөөх түүний энэ залбирал дэлхийн хүн бүрд хүрэх болтугай” хэмээв.

Ёслолын дараа Зеленский шинэ Пап ламтай уулзахаас гадна АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзалт хийжээ. Үүний зэрэгцээ Германы канцлер Фридрих Мерц Их Британи, Франц, Итали улсын удирдагчидтай уулзаж, сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Бид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихаас нь өмнө хэлэлцээний зарим нөхцөлийг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн” гэв.

Европын удирдагчид АНУ-ын талтай Украины дайны нөхцөл байдлыг нухацтай хэлэлцсэн тухай албан мэдэгдэл ч гарсан байна. Тухайлбал, Германы Засгийн газрын төлөөлөгч Штефан Корнелиус “Ням гаригийн орой Европын удирдагчид болон АНУ-ын ерөнхийлөгч нар Украины дайны гамшигтай холбоотой асуудлаар ярилцсан” гэж мэдэгдсэн бол Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Кэйр Стармер АНУ-ын ерөнхийлөгчтэй Оросын талаас гал зогсоох, энхийн хэлэлцээ хийх талаар үнэн сэтгэлээсээ чармайлт гаргахгүй бол ямар хориг арга хэмжээ авах талаар хэлэлцсэн” гэв.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Х” (хуучнаар Твиттер) хуудсандаа “Ерөнхийлөгч Путин Трампын санал болгосон, Европ болон Украин дэмжсэн 30 хоногийн болзолгүй гал зогсоох уриалгыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж бичсэн нь олон улсын анхаарлыг татав.

Европын хүчний төв болсон Германд шинэ канцлер Фридрих Мерц Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан нэг их наяд еврог тэнцүү хуваан цэргийн болон иргэний үйлдвэрлэлд зарцуулахаар болсон. Тэрээр үүнийг “Герман буцаж ирлээ!” хэмээн зарласан нь Европын улс төрийн тавцанд Берлины нөлөө дахин идэвхжиж байгааг илтгэнэ.

Германы энэ санаачилгыг Франц, Итали дэмжиж байгаа бол Их Британи уламжлалт гүүрийн үүрэг гүйцэтгэж, Европын дуу хоолойг АНУ-д илэрхийлэхэд зуучлагч болж байна. Энэ бүхэн нь Европ, АНУ, Хятад зэрэг томоохон гүрнүүд Төв Азид нөлөөгөө нэмэгдүүлэх өрсөлдөөнд шилжиж байгааг харуулж байна.

Ийм нөхцөлд Монгол Улсад ч шинэ боломжууд нээгдэж байна. Гэхдээ бид эдгээр боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд авлигыг арилгаж, эдийн засгийн тогтвортой байдал, валютын тогтмол орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Олон улсын улс төрд хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах нь сонирхолтой юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here