-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Physical: Asia шоуны од Жастин Ковеней гэргийтэйгээ Монголд ирж шуугиан тарив

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нэтфликсийн олон сая үзэгчтэй “Physical: Asia” шоунд оролцсон Азийн шилдэг багуудын нэг нь домогт тулаанч Мэнни Пакьяо, рагбигийн тамирчин Жастин Ковеней нарын ахалсан Филиппиний баг байв.

Филиппиний багийн ахлагч Монголд ирсэн нь

Тус багийн ахлагч Жастин Ковеней гэргийтэйгээ Монгол Улсад иржээ. Тэд гурван хүүхдийн аав, ээж аж. Мэнни Пакьяо шоуг орхиж эх орондоо буцсаны дараа Ковеней багийн ахлагчийн үүргийг үргэлжлүүлэн хүлээж, “Physical: Asia”-гийн тэмцээнээ цааш авч явсан билээ.

Монголын тамирчидтай уулзаж, сэтгэгдлээ хуваалцав

Ковеней өөрийн цахим хуудсаар дамжуулан “Монголд хүйтэн байгаа ч дулаахан зүйл нь шоунд хамтдаа оролцсон найзуудтайгаа уулзах юм” хэмээн бичжээ. Тэрбээр Монголд байх хугацаандаа холимог тулаанч Б.Энх-Оргил, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, Э.Дөлгөөн нартай уулзсан тухайгаа мөн дурдсан байна.

Өдгөө 40 настай Ковеней нь Филиппиний рагбигийн шигшээ багийн тоглогч бөгөөд инстаграмдаа 60 мянга орчим дагагчтай гэгдэж байна.

“Чингис хаан” музей, найзынхаа тоглолт

Түүний аяллын хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд зочилсон төдийгүй өчигдөр Сэлэнгийн “Бодонгууд” багт тоглож буй Э.Дөлгөөн найзынхаа тоглолтыг үзсэн байна.

Physical: Asia шоуны од Жастин Ковеней гэргийтэйгээ Монголд ирж шуугиан тарив
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу