14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“PLAYTIME 2025” наадмын үеэр сүх, хайч, зодооны зэвсгүүд хураан авчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Playtime 2025” хөгжмийн фестивалын үеэр зохион байгуулагчид болон цагдаагийн байгууллагын хамтран ажилласан шалгалтаар нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны зориулалттай эд зүйл илрүүлэн хураажээ. Энэхүү шалгалтыг металл илрүүлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар зохион байгуулсан байна.

Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлснээр ийм төрлийн хяналт шалгалтыг баяр наадмын өдрүүдэд мөн үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт иргэдийг металл илрүүлэгчээр нэвтрүүлж, аюултай эд зүйлсийг дотогш оруулахгүй байх бодлого баримталж байна.

Мөн иргэдийг бусдын биед гэмтэл учруулж болзошгүй хутга, хайч, сүх зэрэг мэс зэвсэг болон зодооны хэрэгсэл авч явахгүй байхыг анхаарууллаа. Хэрэв эдгээр зүйлсийг авч явсан нь илэрвэл Зөрчлийн тухай хуулийн 5.1.2 дахь заалтад нийцүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг холбогдох албанаас онцоллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here