10.1 C
Ulaanbaatar
Лхагва, 9 сар 3, 2025

“Prada” шинэ үнэт эдлэлийн цуглуулгаа танилцууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Италийн алдарт “Prada” брэнд “Couleur Vivante” нэртэй шинэ үнэт эдлэлийн цуглуулгаа олон нийтэд танилцууллаа.

Энэхүү цуглуулгад ягаан болор, усан биндэрьяа, ногоон эрдэнийн чулуу, ягаан эрдэнэ, шар болор зэрэг байгалийн үнэт чулуунуудаар урласан ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт багтсан бөгөөд ирэх аравдугаар сараас дэлгүүрийн лангуунд гарах аж.

Сурталчилгааны ажлыг нэртэй гэрэл зурагчин Дэвид Симс хийсэн бол нүүр царайгаар жүжигчин, дуучин Майя Хоук, Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Ри, Америкийн яруу найрагч, нийгмийн идэвхтэн Аманда Горман нар сонгогджээ.

Онцлог нь бүх бүтээлүүд “Aura Consortium Blockchain” платформд бүртгэгдэх тул худалдан авагчид үнэт эдлэлийн жинхэнэ эсэх, ашигласан чулууны гарал үүслийг баталгаажуулах боломжтой. Мөн бие даасан эрдэнийн чулуу судлалын лабораторийн гэрчилгээ дагалдаж, цуглуулгын үнэ цэнийг улам нэмэгдүүлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here