-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Прокурор: Э.Н, Э.Г нарыг сүрдүүлж, Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэсэн нь тогтоогдсон

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн прокурорын газраас олон нийтийн анхаарлыг татсан, хоёр эмэгтэйн амь насыг хохироосон аймшигт хэргийн талаар албан мэдээлэл өглөө.

2024 оны зургадугаар сард 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг чемодан болон шкафанд нуусан хэрэг гарч, нийгэмд цочрол төрүүлсэн билээ. Хэрэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа иргэд хууль, шүүхийн байгууллагаас ил тод мэдээлэл шаардаж эхэлсэн.

Прокурорын байгууллагаас мэдээлснээр, мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 настай Ч.Ш-ийн амь насыг цахилгааны утсаар боож хохироосны дараа Э.Н, Э.Г нарыг сүрдүүлж, цогцсыг чемоданд хийлгэн бичлэг хийлгэж байжээ. Үүнээс гадна тэрээр өмнө нь 32 настай Т.З-ийн амь насыг хохироож, шүүгээнд нуусан нь тогтоогдсон байна.

Мөрдөн шалгалтын явцад илэрсэн гол баримтууд:

  • Ц.Д нь Ч.Ш болон Т.З нарыг хөнөөсний дараа эд зүйлсийг устгаж, мөн Т.З-ийн фейсбүүк хаягийг ашиглан бусадтай харилцаж, мөнгө шилжүүлүүлсэн.
  • Ц.Д нь мөн 16 настай өөр нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, харин Х.Э тухайн хүүхдийг зуучилсан нь тогтоогджээ.
  • Эдгээр нөхцөл байдлын улмаас Ц.Д-г хүн алах, эд хөрөнгө устгах, залилах, заналхийлэх, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох зэрэг олон зүйл ангиар, Х.Э-г насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд зуучилсан хэргээр яллагдагчаар татсан.

Хэргийг 2024 оны арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс прокурорт буцаасан. Прокурор эсэргүүцэл бичсэн ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр уг захирамж хүчин төгөлдөр үлдсэн. Улмаар нэмэлт мөрдөн шалгалт хийсний дараа 2025 оны наймдугаар сарын 14-нд дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны есдүгээр сарын 17-ны 16:00 цагт болох бөгөөд энэ үеэр яллагдагчдын гэм бурууг хэлэлцэхгүй, харин хэргийг прокурорт буцаах эсвэл шүүхийн шатанд шилжүүлэх эсэхийг шийдэх аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here