-3.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 22, 2025

ПСЖ “Байер”-ыг талбайд нь 7:2-оор бут ниргэлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Парисын баг Аваргуудын лигийн хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна

Францын “Пари Сен-Жермен” (ПСЖ) баг Аваргуудын лигийн үндсэн шатны III тойргийн тоглолтод Германы “Байер” багийг талбайд нь 7:2 харьцаагаар бут ниргэлээ.

Парисын багийн гоолуудыг Уильям Пачо (7 дахь минут), Дезире Дуэ (41, 45+3), Хвича Кварацхелия (44), Нуну Мендеш (50), Усман Дембеле (66) болон Витинья (90) нар оруулсан бол Германы талаас Алеш Гарсиа (38, 54) дубль хийв. Тоглолтын явцад “Байер”-ын Роберт Андрих 31 дэх минутанд улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн. Мөн ПСЖ-ийн Украины хамгаалагч Илья Забарный 37 дахь минутанд улаан хуудас авчээ.

Аваргуудын лигийн аваргууд хүлээлт биелүүлэв

ПСЖ өнгөрсөн улиралд Аваргуудын лигийн аварга болж, Италийн “Интер”-ийг финалд 5:0-ээр бутниргэсэн билээ. Энэ улиралд тэд гурван тоглолт дараалан ялж, 9 оноотойгоор хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна. Эхний хоёр тоглолтод “Аталанта”-г 4:0-ээр, “Барселона”-г 2:1-ээр хожсон бол энэ удаа “Байер”-ыг талбайд нь бут цохиж, хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталлаа.

Дараагийн сорил — “Бавариа”

Парисын багийн дараагийн тоглолт арваннэгдүгээр сарын 4-нд болно. Тэд Германы “Бавариа”-г өөрийн талбайдаа хүлээн авах бөгөөд энэ тоглолт Аваргуудын лигийн хүснэгтийн эхний хэсгийн тэргүүлэгчийн хувь заяаг тодорхойлох магадлалтай байна.

Тэмцээний энэ улиралд нийт 36 баг оролцож байгаа бөгөөд баг бүр найман тоглолт хийнэ. Эхний найман байр эзэлсэн багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-24 дүгээр байрын багууд нэмэлт тоглолт хийж, плей-оффын эрхийн төлөө өрсөлдөнө.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here