-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Путиний өргөө рүү 91 дроноор довтолсон гэх мэдээлэл маргаан дагууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины тал Новгород мужид байрлах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өргөө рүү 91 нисгэгчгүй онгоцоор довтлохыг оролдсон гэж даваа гарагт мэдэгдсэн талаар DW иш татан мэдээлжээ.

Лавровын мэдэгдэл: 91 дроныг бүгдийг нь устгасан

Лавровын хэлснээр халдлага 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө болсон бөгөөд бүх 91 дроныг устгасан байна. Хүний амь эрсэдсэн болон эд хөрөнгийн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй гэж тэр нэмж дурджээ. Мөн уг үйл явдалтай холбоотойгоор “хэлэлцээний явц дахь ОХУ-ын байр суурийг эргэн харах” боловч Оросын тал “АНУ-тай хийж буй хэлэлцээнээс гарах бодолгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар Новгород мужийн Валдай нуурын орчимд Путиний “Долгие Бороды” нэртэй өргөө байрладаг байна.

Зеленский: Мэдэгдэл нь худал, өөр зорилготой

Халдлагын талаар бусад эх сурвалжаас баталгаажсан мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путиний өргөө рүү дроноор довтолсон гэх Лавровын мэдэгдлийг худал хэмээн няцааж, үүнийг Оросын тал Киев дэх засгийн газар байрладаг дүүрэгт цохилт өгөхөөр бэлтгэж байгаатай холбон тайлбарласан байна.

“Оросууд энэ дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Тэд ямар нэгэн ордон руу дайрлаа гэж мэдэгдсэнээрээ зүгээр л нийслэл болон төрийн барилгууд руу цохилт өгөхөөр бэлтгэж байна” гэж Зеленский сэтгүүлчдэд WhatsApp-аар ярьжээ.

АНУ-тай хэлэлцээний ахицтай холбон тайлбарлав

Зеленский Лавровын мэдэгдлийг өмнөх өдөр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хэлэлцээтэй холбон үзсэн байна. “Хэрэв бид Америктай дуулиан шуугиан үүсгээгүй, хэлэлцээнд ахиц дэвшил гарсан бол оросуудын хувьд энэ нь бүтэлгүйтэл гэдэг нь тодорхой. Учир нь тэд энэ дайныг дуусгахыг хүсэхгүй байна” гэж тэр нэмж хэлжээ.

Түүний тайлбарласнаар, ийм мэдэгдлээр дамжуулан Оросын тал Киев ба Вашингтоны хооронд өрнөж буй энхийн хэлэлцээний ахицыг сааруулахыг оролдож болзошгүй гэж үзэж байна. Зеленский мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан “Оросын аюул заналд зохих ёсоор хариу үзүүлэхийг” уриалжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу