-19.9 C
Ulaanbaatar
Баасан, 3 сар 6, 2026

Реал Бетис–Барселона: Найман гоолтой галзуу тоглолтоор улирлын рекорд тогтов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ла Лигийн 2025–26 оны улирлын 15-р тойрогт болсон “Реал Бетис – Барселона”-гийн тоглолт энэ улирлын хамгийн олон гоолтой тоглолтоор бичигдлээ. 12 дугаар сарын 6-нд, дэлхийн спортын брэнд 1xBet дэмжлэгтэй зохион байгуулсан энэ тоглолт Севилья хотын “Эстадио Ла Картуха”-д болж, нийт 8 гоол орсноор довтолгооны хэмнэл, сэтгэл догдлуулсан жинхэнэ шоу боллоо.

Талбайн эзэн Бетисийн гараанд Вальес хаалга сахиж, Руйбал, Бартра, Натан, Гомес нар хамгаалалтад, Рока, Форналс, Алтимира гурвал хагас хамгаалалтад, урд шугамд Эззалзули, Кучо, Антони нар гарсан. Харин Барселонагийн бүрэлдэхүүнд хаалгандаа Гарсиа, ардаа Кундэ, Кубарси, Мартин, Балде, дунд шугамд Барджи, Гарсиа, Педри, довтолгоонд Ламине Ямал, Ферран Торрес, Маркус Рэшфорд нар гарав.

Бетисийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини хэд хэдэн гол тоглогчоо гэмтлийн улмаас ашиглах боломжгүй байлаа. Хектор Беллерин, Софьян Амрабат, Иско нар бүрэлдэхүүнд орж чадсангүй. Барселоны талд ч нөхцөл байдал амар байсангүй – Дани Олмо, Гави, Марк-Андре тер Штеген нар гэмтлээс бүрэн эдгэрээгүй байсан тул Ханси Флик тоглолтын протоколд Роберт Левандовски, Рафинья нарыг нэрлэсэн ч огт талбайд гаргасангүй.

Тоглолтын өмнөх тооцооллоор Барселона фаворит гэгдэж, тэдний хожих магадлалыг 53 хувь гэж үзэж байв. Бетисийн хувьд 23 хувь, тэнцэх хувилбарын магадлал 24 хувьтай байсан бөгөөд лигийг тэргүүлж яваа “Барса”-гийн довтолгооны форм энэ тооцоонд шууд нөлөөлсөн юм.

Тоглолт эхнээсээ хурдтай өрнөж, анхны гоол ч удаан хүлээлгэсэнгүй. Зургаа дахь минутад Бетисийн Бразил довтлогч Антони хамгаалалтыг нэвтэлж, Вальесийн багийг тэргүүлэлд гаргав. Гэхдээ Барселона бараг даруй хариу барьсан. 11 болон 13 дахь минутад Ферран Торрес хоёр дараалсан гоол оруулж, тоглолтын тоог богинохон хугацаанд эргүүлж, зочин багийг давамгай байдалд орууллаа. Довтолгооны хэмнэл нь үүгээр тогтсонгүй, хорин настай Рони Барджи 31 дэх минутад гурав дахь гоолыг нэмж, 40 дэх минутад Ферран Торрес хет-трикээ гүйцээн тоог 1–4 болгосноор Барселона эхний үеийг бараг нэг талын тоглолт болгож хувиргалаа.

Хоёрдугаар үед гоолын хурд багассаныг эс тооцвол сэтгэл хөдөлгөх мөчүүд хэвээр үргэлжилсэн. 54 дэх минутад Бетисийн хамгаалагч торгуулийн талбайдаа бөмбөгийг гараар тоглосон ч шүүгч анхандаа үл анзаарсан. Хоёр минутын дараа Франсиско Маесо тоглолтыг зогсоож, VAR ашиглан нөхцөл байдлыг шалгасны эцэст Бетисийн эсрэг торгууль оноов. Шаргуу тоглолтоороо нэрд гарч буй Ламине Ямал торгуулийн цохилтыг гүйцэтгэж, хаалгачийг эсрэг тал руу хөдлөхийг хүлээгээд бөмбөгөө голоор нь оруулж, 1–5 гэсэн тоог онооны самбарт гаргаж ирлээ.

Үлдсэн хугацаанд Бетис нэр хугарахааргүй тоглож, зөрүүг багасгахын тулд зүтгэсэн. 75 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Пабло Гарсиа гоол оруулсан ч оффсайд байсан гэж үзэн тооцоогүй. Харин 85 дахь минутад Абде Эззалзулигийн мөргөсөн бөмбөгийг Диего Льоренте хаалганд тултал нь цохиж, тоог 2–5 болгон өөрчиллөө. Тоглолтын үндсэн цаг дуусахын өмнөхөн, 90 дэх минутад Жюль Кундэ торгуулийн талбайд Эззалзулиг унагаснаар шүүгч эргэлзэлгүй торгууль оноож, Кучо хаалгачийн хөдөлгөөнийг харж байгаад бөмбөгөө голын хэсэг рүү цэвэрхэн цохиж, эцсийн тоог 3–5 болгож тогтоов.

Тоглолт эхлэхээс өмнө ч хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг ихэд татаж байсан бол өндөрлөхдөө ч тэдний хүлээлтийг бүрэн биелүүлж, Ла Лигийн энэ улирлын гоолын хамгийн өндөр гоолтой тоглолт болж үлдлээ. Барселона ийнхүү Севильяд авсан хожлоороо дараалсан ялалтаа зургаа болгон, лигийн тэргүүллээ баталгаажуулсан бол Бетис 24 оноотойгоор 6-р байраа хадгалж, УЕФА-гийн тэмцээний бүсэд тогтвортой үлдлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу