Эсэргүүцлээ “хүнсээр” илэрхийлсэн өдөр
Канадын Монреал хотод 2-р сарын 3-нд Робин Гүүд шиг хувцасласан хэсэг этгээд хүнсний дэлгүүрт халдаж, авч гарсан бүтээгдэхүүнээ гудамжинд ил тавьснаар хүнсний үнийн өсөлтийн эсрэг байр сууриа харуулжээ. Энэ явдал өмнө нь ч давтагдаж байсан бөгөөд өнгөрсөн 12-р сард Монреалд Сантагийн хувцастай хүмүүс дэлгүүрээс хүнс авч гарч, дараа нь гудамжинд орхисон тохиолдолтой ижил бүлэгтэй холбоотой гэж мэдээлсэн байна.
“Robins des Ruelles” нэртэй идэвхтнүүд
Эдгээр этгээд өөрсдийгөө “Robins des Ruelles” (Хөндийн робингууд) гэж нэрлэдэг аж. Тэдний мэдээлснээр Робин Гүүдийн хувцастай 60 орчим гишүүн Монреалын “Rachelle Béry” хүнсний дэлгүүрээс их хэмжээний хүнс авч гарсан байна. Харин бүлгийнхэн энэ үйлдлээ дээрэм гэж нэрлэхээс татгалзаж, хүнсийг “Хотын нийгэмлэгийн хөргөгчнүүдэд хүргэж хийсэн” хэмээн тайлбарлажээ. Үүнийг тэд “Хүнсний инфляцын өсөлтөд эсэргүүцэл үзүүлж буй үйлдэл” гэж тодотгосон байна.
Инфляцын өсөлт ба тэдний мэдэгдэл
Канад улсад 2024 оны 11-р сараас 2025 оны 11-р сарын хооронд хүнсний үнээс шалтгаалсан инфляц 4.7%-иар өссөн нь нийт инфляцын түвшнээс хоёр дахин өндөр үзүүлэлт болсон талаар дурджээ. “Хөндийн робингууд” бүлгийн нэгэн гишүүн “Бид салж унатлаа ажиллаж байж, ашиг хонжоо хайсан энэ супермаркетуудаас чадан ядан хоол хүнс авч байна” гэж мэдэгджээ.






