Рөүз, Бруно Марс “APT” дуугаараа ёслолын нээлтийг чимэв
Хөгжмийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Грэмми авардс” шагнал гардуулах 68 дахь удаагийн ёслол 2 дугаар сарын 1-нд Лос Анжелес хотод болж өнгөрлөө. Энэхүү үдшийг BLACKPINK хамтлагийн гишүүн Рөүз, поп од Бруно Марс нар хамтран “APT” дуугаа тайзнаа толилуулж нээв.
Рөүз, Бруно Марс нарын хамтарсан энэхүү бүтээл “Грэмми авардс”-ын гурван төрөлд нэр дэвшиж, олон улсын хөгжмийн шүүмжлэгч, фенүүдийн анхаарлын төвд орсон байна.
Кендрик Ламар: 26 дахь Грэмми, шинэ түүх
Реппер Кендрик Ламар хамгийн сүүлд гаргасан “GNX” цомгоороо энэ удаагийн ёслолоос дахин Грэмми хүртэж, нийт шагналынхаа тоог 26-д хүргэлээ. Ингэснээр тэр Jay-Z-гийн өмнөх дээд амжилтыг даван, Грэммийн түүхэн дэх хамгийн олон шагналтай реппер болсон нь энэ жилийн ёслолын хамгийн том онцлох мөчүүдийн нэг болов.
Сабрина Карпентер “Manchild” дуугаараа хоёр дахь үзүүлбэрийг тодрууллаа
Ёслолын хоёр дахь тайзны үзүүлбэрийг дуучин Сабрина Карпентер толилуулсан. Тэрбээр онгоцны үйлчлэгчийг санагдуулам стилийг агаарын хөтөчийн өнгө аястай тайзны хувцаслалттайгаар бүрдүүлж, өөрийн номер нэг хит “Manchild” дуугаа дуулжээ. Ийнхүү энэ жилийн “Грэмми авардс” нээлтийн хэсгээсээ эхлэн оддын өндөр түвшний лайв үзүүлбэр, түүхэн рекордоор дүүрэн өнгөрлөө.





