Дорноговь аймгийн Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тэмцээний эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин шахалт, суулт, таталтын төрлөөр өрсөлдөж байгаа бол 2026 оны гуравдугаар сарын 21-нд албан ёсны нээлтийн ёслол болно.
Энэ удаагийн тэмцээн нь 11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ бөгөөд нэрэмжит тамирчин С.Мөнхзул нь мастеруудын дэлхийн шилдэг өргөгч, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ДАШТ-ий суулт, таталтын мөнгөн медальт, мөн нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.





