-16.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 21, 2025

Саарал чоныг хоморголон агнах, уралдаан зарлахыг хориглов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас орон нутгуудад хандан саарал чоныг хоморголон устгах, уралдаан хэлбэрээр агнахыг таслан зогсоох шаардлагатайг анхаарууллаа. Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй чонын ан, уралдааны талаархи бичлэг, зургууд нь буруу ташаа ойлголт төрүүлж, экосистемийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн онцолсон байна.

Саарал чонын үүрэг, хуулийн зохицуулалт

Саарал чоно (Canis Lupus) нь байгаль, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “улаан данс”-д “ховордож болзошгүй” гэж ангилагдсан зэрлэг амьтан бөгөөд “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ын II хавсралтад багтсан байдаг.

Хэдийгээр малчдын зүгээс чонын тоо толгой нэмэгдэж, мал сүрэгт хохирол учруулж байна гэх гомдол олон удаа ирж байгаа ч Байгаль орчны яамны зүгээс агнуурыг зөвхөн хязгаарлагдмал хүрээнд, ахуйн зориулалтаар зохицуулалттайгаар хийхийг зөвшөөрдөг. Жилд дунджаар 400 орчим чоныг агнах тоо хэмжээг тогтоон, орон нутгийн захиргаагаар дамжуулан зөвшөөрөл олгодог байна.

Агнуурын уралдаан, хоморголон агнах нь хориглосон үйлдэл

Яамнаас онцолж буйгаар агнуурын уралдаан зарлах, олон тооны чоныг нэгэн зэрэг устгах, энэ талаарх зүй бус дүрслэл бүхий мэдээ, зураг, бичлэгийг олон нийтэд түгээх нь зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд иймэрхүү зөрчил гарсан тохиолдолд тухайн бүс нутагт чонын агнуурыг бүрэн хориглох хүртэл арга хэмжээ авах юм байна.

Хууль, зохицуулалтад тулгуурласан арга хэмжээ

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Амьтны тухай хуулийн” 35.1 дүгээр заалт-ын дагуу, тухайн амьтнаас хүн, малд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2025 онд говь болон зүүн бүсээс бусад аймгуудад ахуйн зориулалттай агнуурыг тодорхой нөхцөлтэйгөөр зөвшөөрч, агнуурын төлбөрөөс чөлөөлөх чиглэлийг өгсөн байна.

Эцсийн анхааруулга

Байгаль орчны яамны мэдэгдэлд:

“Саарал чонын зохистой ашиглалтыг хангах нь байгаль орчны тогтвортой байдал, хүн амын аюулгүй байдал, эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Харин хэт хязгааргүй агнуур, олон нийтийн уралдаан, хэт шуугиант сурталчилгаа зэрэг нь олон нийтэд буруу ойлголт төрүүлж, нөхөн сэргэх чадварыг алдагдуулах аюултай” хэмээн онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here