-11.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

“Санхүү өгнө” гэх зараар дуудан ирүүлж эмэгтэйчүүдийг хүчиндэн дээрэмддэг бүлгийг баривчиллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал

2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 00:00 цагийн орчимд “Санхүү авна” гэсэн зар байршуулсан эмэгтэйчүүд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууц руу очих үедээ ноцтой гэмт хэргийн золиос болсон талаар дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Эмэгтэйчүүдийг уг байранд ирэхэд 25–30 орчим насны, үл таних долоон эрэгтэй хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, биед нь халдан зодсон байна. Үүний дараа хохирогчдын банкны данснаас нийт 1.7 сая төгрөгийг өөрсдийн данс руу шилжүүлж, гар утсыг нь дээрэмдсэн гэж мэдэгджээ.

Бүлэг этгээдийг баривчилж, хэрэг үүсгэн шалгаж байна

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, иргэн М, Б, Ц нарын зэрэг найман сэжигтэй этгээдийг шуурхай илрүүлэн тогтоож, баривчилсан байна. Тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг этгээдүүд нь урьдчилсан зохион байгуулалттайгаар “Санхүү авна” гэсэн зарын дагуу эмэгтэйчүүдтэй холбогдож, тодорхой байршил руу дуудан ирүүлдэг, дараа нь хүч хэрэглэн бэлгийн хүчирхийлэл үйлдэж, эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг давтан үйлддэг байсан нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас иргэд, ялангуяа эмэгтэйчүүдийг санхүүгийн тусламж, хурдан зээл, бэлэн мөнгө амласан үл таних этгээдийн зар, саналд болгоомжтой хандах, танихгүй хүнтэй хаалттай орчинд ганцаараа уулзахаас зайлсхийхийг анхааруулж байна. Мөн сэжигтэй зар, дуудлага, санал хүлээн авсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахыг сэрэмжлүүлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу