Гал морин жилийн хүчит бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжив
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой нийт 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, гавьяат тамирчин улсын заан М.Лхагвагэрэл найм даван түрүүлэв. Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат “Аврагч” спорт хорооны бөх, улсын аварга О.Хангай долоо давж үзүүрлэлээ.
Их шөвөгт Батсуурь, Батмагнай үлдэж, төрийн өндөрлөгүүд шагнал гардуулав
Их шөвгийн дөрөвт дараах бөхчүүд шалгарч үлдэв.
- Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс Нуур” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх, дархан аварга Н.Батсуурь
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай
Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар гардуулан өгч, баяр хүргэлээ.





