-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

SCMP: Хонконгийн галын эмгэнэлд авлигын “галын түлш” нөлөөлжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хонконгийн барилгын салбарт бугшсан авлига, ашиг сонирхлын зөрчил нь 156 хүний аминд хүрсэн орон сууцны барилгуудад гарсан аймшигт галын гол шалтгаануудын нэг болсон гэж шинжээчид үзэж байгааг South China Morning Post (SCMP) онцлон мэдээлжээ.

Хуучин орон сууц – луйварчдын “алтан судас”

Хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг King Value Realty компанийн ерөнхий захирал Рики Вонгын хэлснээр, Хонконгийн настай, хуучин орон сууцны фондыг засварлах зах зээл нь авлигачид, луйварчдын хувьд “алтан судас” болж хувирчээ.

2022 оны байдлаар Хонконгт нийт 9600 орон сууц, барилга бүртгэлтэй байгаа бөгөөд хотын захиргаа 30 ба түүнээс дээш жилийн насжилттай ойролцоогоор 600 орчим баригад заавал засвар, шинэчлэл хийхийг шаарддаг байна. Хотод 40–50 жил болсон олон барилга байгааг харгалзвал их засварт орох шаардлагатай үл хөдлөх хөрөнгийн тоо бага биш юм.

Рики Вонг хэлэхдээ, барилгын их засварын энэ зах зээлийг олон гүйцэтгэгч компани “асар ашигтай, өөхтэй мах” гэж харж, ашиглалтын хугацаа хэтэрсэн барилгуудыг мөнгө олох хялбар хэрэгсэл мэт үзэж буйг тодотгожээ. Түүний хэлснээр, ашгийн хэмжээ асар их түвшинд хүрдэг байна.

Хямд тендер аюул дагуулж, чанарыг унагаж байна

Луйврын эсрэг үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн холбооны тэргүүн Чиу Яньлой барилгын салбар дахь тендер шалгаруулалтын тогтолцоо өөрөө эрсдэл үүсгэж байгааг онцолсон. Түүний ярьснаар, “тендерт хамгийн доод үнийн санал ялах зарчим нь барилгын аюулгүй байдал, чанарын асуудлыг дордуулж байна.”

Хонконгийн Барилгын засварын мэргэжилтнүүдийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Чау Лин ч үүнтэй санал нийлсэн бөгөөд жишээ татан тайлбарлахдаа:

“Жишээ нь засварын ажлыг чанартай гүйцэтгэхэд 10 мянган хонконг долларын өртөгтэй байдаг гэхэд тендер ялсан компани хэрхэн 8500 хонконг ам.доллароор гүйцэтгэх вэ? Мэдээж хэрэг чанаргүй материал ашиглана эсвэл чанаргүй гүйцэтгэнэ гэсэн үг шүүдээ” хэмээн тодотгосон байна.

Энэ мэт, өртгийг хүчээр буулгахын тулд чанар золиослогдож, барилгын аюулгүй байдал бодит эрсдэлд орж байгааг шинжээчид анхааруулж байна.

Wang Fuk Court: Төсөв огцом өсөж, гал “тэжээсэн” материалууд

Галын гамшиг болсон Wang Fuk Court орон сууцны цогцолборын их засварын ажлын анхны төсөв тендер зарласан үедээ 152 сая хонконг доллар байсан бол гүйцэтгэгчийг сонгосны дараа энэ дүн 336 сая хонконг доллар болж хоёр дахин шахуу өссөн нь анхаарал татаж байна.

Төсөвт нэмэлтээр инженерийн шугам сүлжээ, галын аюулгүй байдлыг сайжруулах нэрийн дор олон сая хонконг долларыг тусгасан байсан ч урьдчилсан шалгалтын дүн огт өөр дүр зураг харуулав.

Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, засварын явцад:

  • өртөг багатай, чанаргүй хамгаалалтын тор,
  • амархан асдаг дулаалгын хөөсөнцөр,
  • хулсан тулгуур баганууд

ашигласан нь гал богино хугацаанд барилгын фасад, бүтцээр даяар тархах нөхцөл бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, “хэмнэлт” нэрийн дор сонгосон материал, буруу технологи нь аймшигт хохирол, хүний амь насны үнэтэй болсон байна.

Авлига, ашиг сонирхол – хүний амьтай “тоглосон” системийн асуудал

SCMP-ийн мэдээлснээр, барилгын салбар дахь авлига, ашиг сонирхлын сүлжээтэй хавсарсан дээрх үзэгдлүүд нь нэг айл, нэг орцын асуудал биш, хот даяар байгаа хуучин орон сууцнуудын аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.

Шинжээчид “хэн хямд санал тавина, тэр нь ажил авна” гэсэн зарчмыг цааш хадгалбал аюулгүй байдал, чанар, хүний амь насыг эрсдэлд оруулсан системийн алдаа улам лавширна гэж анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу