-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Секундтэй гэрэл дохио яагаад нэмэгдээгүй вэ: хурд нэмээд осол гардаг гэж тайлбарлав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын авто замын зарим уулзварын гэрэл дохио секундийн тохируулгатай байдаг. Иргэдийн зүгээс бүх гэрэл дохиог секундийн тохируулгатай болгох санал олон ирсэн талаар мэдээлэв.

Уг саналын талаар “Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “2019 онд БНСУ-д гэрэл дохионы секунд гэдэг зүйл гарч, бид бүхэн тухайн гэрэл дохиог төлөвлөх, улаан гэрэл асаж байгаад ногоон асах хугацааг мэдэх нь зөв юм байна гэж үзсэн. Ингээд зарим уулзварын гэрлэн дохиог секундийн тохируулгатай болгосон юм. Гэвч улаан, ногоон гэрлийг унтрах гэж байна гээд амжиж гарахаар хурд нэмснээс зам тээврийн ноцтой осол гардаг тул секундийн тохируулгатай гэрэл дохиог нэмэгдүүлээгүй.

Одоогоор 10 байршлын гэрэл дохио секундийн тохируулгатай байгаа” гэж хариулжээ.

Нийслэл хотод нийт 155 гэрлэн дохио ажилладаг бөгөөд үүнээс 10 нь секундийн тохируулгатай гэж мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу