18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Селена Гомезийн гарын үсэгтэй Oreo – поп соёл, амттаны хослол фэнүүдийг догдлуулж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез Oreo брэндтэй хамтран гарын үсэгтэй хязгаарлагдмал цуглуулга бүхий жигнэмэг худалдаанд гаргаснаар олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэхүү тусгай бүтээгдэхүүнд дуу хөгжмийн сэдэв бүхий зургаан өөр төрлийн хээтэй Oreo багтсан бөгөөд гурван боодол тутмын нэгэнд нь Селенагийн гарын үсэгтэй онцгой хувилбар агуулагдаж буй нь шүтэн бишрэгчдийн хувьд үнэтэй цуглуулга болоод байна.

Тус коллабораци нь амттан болон хөгжмийн урлагийг хослуулсан өвөрмөц маркетингийн шинэ санаачилга хэмээн үнэлэгдэж байгаа бөгөөд поп соёлын шүтэн бишрэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Хязгаарлагдмал тоогоор худалдаанд гарч буй энэхүү жигнэмэг нь зөвхөн амтны хувьд ч бус, уран бүтээлчтэй холбогдох сэтгэлзүйн үнэ цэнийг давхар агуулж байгаа нь хэрэглэгчдийн сонирхлыг илүү татаж байна.

Селена Гомезийн хувьд өмнө нь гоо сайхан, хувцас загвар зэрэг салбарт амжилттай хамтын ажиллагаа өрнүүлж байсан бол энэ удаагийн хамтрал нь хүнсний салбар дахь онцлох шинэ тэсрэлт хэмээн ажиглагчид дүгнэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here