26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Сэрүүсэл, бороо, шуургатай өдрүүд үргэлжилнэ: Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан төлөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-нийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, бороотой, салхи ширүүсч, зарим газраар шороон шуурга шуурах төлөвтэй байна. Ирэх өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгууд болон зүүн аймгуудын олон хэсгээр бороо үргэлжлэн орох бөгөөд төвийн болон говийн зарим нутгаар ч нөлөөлөх хандлагатай байна.

Тавдугаар сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орох бол зургаадугаар сарын 1-нд баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газрууд болон зүүн аймгуудын ихэнх нутагт бороо үргэлжилнэ. Дараагийн өдөр буюу зургадугаар сарын 2-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим нутгаар бороо орох бөгөөд зургадугаар сарын 3-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар үргэлжилнэ.

Салхи зургаадугаар сарын 1-нд нутгийн зарим хэсгээр ширүүсэх бол 2, 3-нд тал хээрийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсэхээс гадна шороон шуурга шуурах магадлал өндөр байна.

Температурын хувьд тавдугаар сарын 31-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх ба зургадугаар сарын 1-нээс зүүн хагас руу хүйтрэх хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс нутгууд, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Туул, Тэрэлжийн голын хөндийгөөр шөнөдөө -3 хэм хүртэл хүйтэрч, өдөртөө 9-14 хэмийн дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр харьцангуй дулаан хэвээр байж, шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэмийн дулаан ажиглагдана.

Цаг уурын энэхүү төлөвөөс үзэхэд олон нутгаар бороотой, салхитай, сэрүүн өдрүүд үргэлжлэх тул зам тээвэр, малчид, тариаланчид болон аялал зугаалгаар явагч иргэд урьдчилан бэлтгэлтэй байж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here