17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Ш.Лхагваа Тайпэйд болсон мастеруудын наадамд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тайванийн Тайпэй хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн мастеруудын наадам-2025”-д Монголын багийн тамирчид 107 орны 25 мянга гаруй оролцогчийн дунд спортын 35 төрөлд хүч үзэж, олон улсын тавцанд бахдам амжилтуудыг үзүүлж байна. Уг наадмын хүрээнд Гавьяат тамирчин, дэлхийн зургаан удаагийн аварга Ш.Лхагваа хүндийн өргөлтийн 55 кг-ын жинд 70 насны ангилалд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурав дараалан шинэчилж, алт авч Монголын нэрийг дахин дэлхийд гаргалаа.

Наадмын эхний өдөр хөнгөн атлетикийн төрөлд Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, Гавьяат тамирчин, ОУХМ Ц.Раднаа 90-94 насны ангилалд 100, 200, 400, 800, 1500 метрийн гүйлтэд оролцож, таван алтан медаль хүртсэн нь онцлох амжилт байлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Н.Эрдэнэчимэг 70-75 насныханд 800 болон 1500 метрийн зайд түрүүлж, 400 метрийн зайд хоёрдугаар байрт шалгарсан. Мөн хөнгөн атлетикийн төрөлд нийт таван алт, гурван мөнгө, найман хүрэл медалийг Монголын тамирчид хүртсэн байна.

Буудлагын төрөлд Гавьяат дасгалжуулагч Т.Ундралбат 10 метрийн хийн гар бууны ангилалд хүрэл медаль авч, усанд сэлэлтийн төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын спорт цогцолборын тамирчин Х.Ержан 40-44 насны ангилалд 200 метрийн мэлхий сэлэлтээр мөн хүрэл медаль хүртсэн.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн төрөлд “Хүндийг өргөлтийн хүчтэн холбоо”-ны тамирчин, ОУХМ С.Саранцэцэг аваргалсан бол шидэлтийн гурван төрөлд оролцсон Г.Наранцэцэг алт, мөнгө, хүрэл медаль хүртэж иж бүрэн амжилт үзүүлжээ. Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор 85-89 насны ангилалд зээрэнцэг, бөөрөнцөг, дүүгүүр, жад шидэлтийн дөрвөн төрөлд бүгдэд нь түрүүлж, онцгой амжилтын эзэн болсон.

Наадмын жүдо бөхийн төрөлд 87 орны 419 тамирчин оролцож буй бөгөөд Монголын баг эрэгтэй ангилалд 16 алт, 13 мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэмцээнийг амжилттай үргэлжлүүлж байна. Сагсан бөмбөг болон волейболын тэмцээний аваргууд өнөөдөр тодрох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here