Монголын хоккейн холбооны 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мөсөн талбайд үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь өдөр талбайн эзэн “Шарын гол” баг “Хангарьд” багийг 7:6-аар буулган авч, энэ тойрогт хоёр дахь хожлоо бүртгэлээ. Эхний тоглолтдоо хожигдсон “Шарын гол” сүүлийн хоёр тоглолтод дараалан ялалт байгуулсан бөгөөд маргааш “Степпе Монстерс” багтай тоглохоор болжээ.
Мөн маргааш “Хангарьд”, “Дархан” багууд тоглох бөгөөд энэ тоглолтоор гуравдугаар тойргийн дүн нэгтгэгдэх юм. Лигийн аварга “Хангарьд” баг өчигдөр “Степпе Монстерс”-ийг хожсон ч өнөөдөр “Шарын гол”-д ялагдлаа.





