-13.9 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 18, 2026

СХД-д Өвлийн спортын ордны барилгын ажил үргэлжилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Барилгын явц 55 хувьд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй Өвлийн спортын ордны ажил 55 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус ордон нь нийт 5300 ам метр талбай бүхий гурван блок цогцолбор байх бөгөөд эдэлбэр газрын 43 хувийг барилга, 16.95 хувийг ногоон байгууламж, 24 хувийг авто зам, 5.6 хувийг явган хүний зам эзлэхээр төлөвлөжээ.

Одоогоор гадна дулаан шугамын ажил бүрэн дууссан бөгөөд үндсэн барилгын каркас болон металл фасадын угсралт үргэлжилж байна.

Иргэдэд шинэ боломж бүрдэнэ

Тус ордон ашиглалтад орсноор нийслэлийн иргэд, ялангуяа хүүхэд залуучууд спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчин бүрдэх юм. Мөн өвлийн спортын тамирчид олон улсын стандартад нийцсэн нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу