-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Шуугиан тарьсан хэлэлцүүлэг: Төсвийн алдагдал, цалингийн тухай маргаан дэгдэв!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-д ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайдтай шуугиан болжээ

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн төслийг авч хэлэлцэж байх үед Г.Очирбат гишүүнээс Сангийн сайд Б.Жавхлан асуулт авчээ. Энэ хэлэлцүүлэг төрийн зардал, тэтгэвэр, цалингийн асуудлаар хурцадсан юм. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Г.Очирбат гишүүн төсвийн зардлыг шүүмжилжээ

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Ерөнхий сайд өөрийнхөө төсвийн 1.5 тэрбумаар нэмж оруулж ирж. УИХ-ын дарга, Тамгын газрынх 3.1 тэрбумаар буурсан байгаа юм. Гэхдээ 2019 онтой харьцуулахад 5-6 дахин өссөн байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв 2019 онд 4.6 тэрбум, 2020 онд 6.6 тэрбум төгрөг байсан бол энэ жил 33.6 тэрбум төгрөг болсон байна.

Иргэд төлсөн татварыг нь зөв зарцуулаасай гэж хүсэж байгаа. Гэтэл хэдэн дарга нь өөрсдийнхөө төсвийг хэмнэж чадахгүй байна.

ЗГХЭГ 14.4 тэрбум төгрөгөөр зардлаа нэмүүлж.

Эдийн засгийн хөгжлийн төвд 2025 онд 3 тэрбум төгрөг тавьж байсан бол 2026 онд 7.8 тэрбум төгрөг болгож оруулж ирсэн байна. Хархорин хотын захиргааны албанд 4 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жил 7 тэрбум, эрчим хүчний реформд 2.7 тэрбум төгрөг зориулж байсан бол энэ жил бараг хэвээр нь 2.6 тэрбумыг дахин төсөвлөсөн байна.

Мөн дээр нь шинээр Шинэ хоршоо хөгжлийн нэгжид 4.4 тэрбум төгрөг тавьсан байна.

Энэ шударга ёс юм уу. Баахан нэгж, хороогоо болиулъя, иргэдийнхээ төлж байгаа татварыг хэмнэе гээд байсан хэр нь ийм байна.

Алдагдалгүй төсөв баталъя гэдэг ч ирэх оны төсөв 1.3 их наядын алдагдалтай байна.

Сангийн сайд зардлын бууралтыг тайлбарлав

Сангийн сайд Б.Жавхлан: 2025 оны анхны тооноос зардал 2.8 их наяд-аар буурсан байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр харвал бүгдийнх нь зардал тодорхой хэмжээнд буурсан байгаа. ЗГХЭГ-ын төсөв бага хэмжээгээр нэмэгдсэн. Тэр нь бүтэцтэй холбоотой. Маш олон жижиг нэгжүүд сайд нар дээр байсныг татан буулгаж, ЗГХЭГ-ын бүтэц рүү оруулсантай холбоотойгоор зардал нь өссөн.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрынх 43-аас 36 тэрбум төгрөг болж буурсан. Бүх зүйлийг 2018, 2019 онтой харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай байна.

Г.Очирбат гишүүн цалин, тэтгэврийн асуудлыг хөндөв

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Дөрвөн жилийн өмнө ажил хийгээд авч байсан орлого дарга нарын төсөв нэмэгдсэнтэй адилаар нэмэгдэж чадсан уу. Бидний үрж байгаа мөнгө дөрөв дахин нэмэгдсэн ч иргэдийн авч байгаа цалин дөрөв дахин нэмэгдэж чадсан уу.

Яамдын харьяанд байсан нэгж, хороог татан буулгавал буулгасан шиг буулга л даа. Түүнээс биш нэг газраас аваад нөгөө газар руу шилжүүлчхэж байна шүү дээ.

Ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх ёстой ч багаар буюу 6 хувиар нэмэх юм байна. Яагаад ингэх болов.

Сангийн сайд цалин нэмэх боломжгүйг онцлов

Сангийн сайд Б.Жавхлан: Урсгал зардлыг 24 хувьд барих ёстой гэж Их хурал хязгаарласан. Ирэх жил төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй болсон. Төсөв хязгаарлагдмал байна. Бид бүх боломжоо дайчилж нэмэхээ болсон нь тэтгэвэр. 6 хувиар буюу 378 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here