-23.9 C
Ulaanbaatar
Лхагва, 2 сар 4, 2026

Шуугиан тарьсан осол: Уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг машин мөргөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Энэ оны нэгдүгээр сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драмын театрын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг жолооч автомашинаараа мөргөсөн хэрэг бүртгэгджээ. Иргэн Б нь “Toyota Lexus” маркийн автомашинаар хөдөлгөөнд оролцож явах үедээ уулзварын голд зохицуулалт хийж байсан цагдаа М-ийг мөргөж гэмтээсэн байна. Тус хэргийг Тээврийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Өнгөрсөн онд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн 45 алба хаагч хөнгөнөөс хүнд хүртэлх төрлийн гэмтэл авч байсан талаар мэдээлжээ. Тухайлбал, замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа тархиндаа хүнд гэмтэл авсан тохиолдол ч бүртгэгдсэн байна.

Мөн хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд гадаа байрлуулсан автомашины цонх цантаж, мөсөн бүрхүүл тогтсон үед “яарч байна” гэх шалтгаанаар хөдөлгөөнд оролцох нь үзэгдэх орчинг хязгаарлаж, осол аваар болон бусад эрсдэлийг нэмэгдүүлж байгааг санууллаа. Иймээс жолооч нар хөдөлгөөн эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, тэдний үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу