-23.9 C
Ulaanbaatar
Лхагва, 2 сар 4, 2026

Шүүх: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт “хамжигчаар оролцсон” гэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хэргийг 2026 оны 1 сарын 23-нд хэлэлцэж, шийдвэрийн тоймыг нийтэлжээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулсан байна. Үүний дараа шийдвэрийн тоймыг товч байдлаар бэлтгэн шүүхийн цахим хуудсанд байршуулжээ. Шүүхээс цаашид “шийдвэр”-ийг хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр гаргаж, оролцогч нарт гардуулах, мөн цахим санд байршуулах талаар мэдээлсэн байна.

Шүүхийн сануулга: шийдвэрийг дээд шатанд хянуулах эрхтэй тул ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулав

Шүүхийн мэдээлэлд, оролцогч талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр хянуулах эрхтэй тул асуудалд хүлээцтэй, бодит мэдээлэлд тулгуурлан хандахыг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад анхааруулжээ. Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор ташаа мэдээлэл гарч байгаа тул тодруулга хийж буйгаа онцолсон байна.

Дүгнэлт: “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх баримт тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ

Шүүхээс мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэйг хуулийн зохицуулалтаар сануулж, тухайн хэрэг өмнө нь прокурорт буцсан нь хэн нэгнийг урьдчилан буруутгасан гэсэн үг биш, харин нотолбол зохих нөхцөл байдал, тэр дундаа цахим орчинд тарсан зурагтай холбоотой асуудлаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагатайтай холбоотой байсан гэж тайлбарлав.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээнд тулгуурлан бодит байдлыг тогтоож, таамаглал, үзэл бодолд хөтлөгдөх байдлаар шийдвэрлэхийг хориглодгийг дурдсан байна. Энэ хүрээнд шүүх нийт 14 хавтас, 3500 хуудастай хэргийг 11 өмгөөлөгч, 2 прокурор, хохирогч талын ар гэрийнхэн, иргэдийн төлөөлөгчдийн оролцоотойгоор нягтлан хэлэлцэж, яллах ба цагаатгах талын бүх нотлох баримтыг стандарт шаардлага, санал дүгнэлттэй нь харьцуулан шалгасны үндсэн дээр шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тухайн эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй гэж дүгнэжээ.

Мөн шүүхийн мэдээллээр, цахим сүлжээнд цацагдсан гэх зураг, дүрслэл нь эрүүгийн хэргийн дуу-дүрсний бичлэгийг бүрэн илэрхийлэхгүй бөгөөд харин хүнийг алсан үйлдлийн өмнө, дараа Ц.Давгадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн, заналхийлсэн зэрэг үйлдлийн процессын нэг хэсэгт хамаарсан болох нь тогтоогдсон гэжээ. Түүнчлэн Ц.Давгадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдсэн, улмаар цагдаагийн бүрэлдэхүүн очсон зэрэг дэс дараалалтай үйл явдлууд тогтоогдсон хэмээн мэдээлсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Ц.Давгадоржийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Мөн хэд хэдэн шүүгдэгчийн дунд насанд хүрээгүй хүн байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтаар шүүх хурлыг хаалттай явуулах үүрэгтэй учир хуралдааныг хаалттай явуулсан гэж тайлбарлажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу